ИХ НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Монгол Улсын Дээд шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Их намын Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэлээ.
ИХ НАМЫН "ЭЭЛЖИТ V ИРГЭНИЙ БАГА ЧУУЛГАН" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Иргэний бага чуулган 2025 оны 11 дүгээр сарын 23-нд Сүхбаатар дүүргийн Танан төвд зохион байгуулагдав. Намын дарга Ө.Баяраа 2026 оны намын үйл ажиллагааны зорилгыг танилцуулж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга 2024 - 2025 оны намын үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Намын улс төрийн зөвлөлд 3 гишүүнийг шинээр нэмж сонгон, намын дотоод аудиторыг томиллоо.
ИХ НАМЫН "ЭЭЛЖИТ БУС ИРГЭНИЙ ИХ ЧУУЛГАН" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Иргэний Их чуулган 2025 оны 11 дүгээр сарын 23-нд Сүхбаатар дүүргийн Танан төвд зохион байгуулагдлаа. Хурлын үйл ажиллагаанд аймаг нийслэлийн намын хороодын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хурлаар намын шинэчилсэн дүрмийг баталж, Иргэний бага чуулганд 41 гишүүн, Хяналтын ерөнхий зөвлөлд 2 гишүүнийг шинээр нэмж сонгов.










