Хандив ба татвар
Анхаарах зүйлс!
Их нам нь Улс төрийн намын тухай хуулийн дагуу хандив, гишүүний татварыг нэг дансаар хүлээн авна.
Улс төрийн намын тухай хуулийн 34.6 зааснаас бусад иргэн ба хуулийн этгээд нь намд хандив өргөж болно.
Гишүүний татварыг намын гишүүн зөвхөн өөрийн орлогоос төлөх бөгөөд бусад гишүүний өмнөөс гишүүний татварыг төлөхийг хориглоно.

Намын хандив авах данс: Их нам,
Хаан банк MN58000500 5041794055 тоот данс
Хандив өргөх мөнгөн дүн:
-
Иргэнээс 1 жилд намд болон намын харьяа байгууллага, салбар нэгжид өргөж болох хандивын дээд хэмжээ нь нийлбэр дүнгээр 9,504,000 төгрөгөөс илүү байхыг хориглоно.
-
Хуулийн этгээдээс 1 жилд намд болон намын харьяа байгууллага, салбар нэгжид өргөж болох хандивын дээд хэмжээ нь нийлбэр дүнгээр 39,600,000 төгрөгөөс илүү байхыг хориглоно.
Гүйлгээний утга:
-
Хандив гэж бичээд, аж ахуй нэгжээр бол компанийн нэр, регистр дугаар, хандивын эх үүсвэр, холбоо барих утас
-
Хандив гэж бичээд, хувь хүнээр бол овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэр, холбоо барих утас
(Улс төрийн намын тухай хуулийн 33.2: Иргэний болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр намын дансанд хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив авахыг хориглоно.)
Хандив өргөхтэй холбоотой тодруулах зүйл байвал
Утас: +976 88701015 дугаараар бидэнтэй холбогдоно уу.
Нам нь хандив, татварын зарцуулалтын тайланг та бүхэнд ил тодоор мэдээлж байх болно.
Ялагдал Үгүй Мөнх Орших Ирээдүйн Төлөө!
ИХ НАМ