ИХ НАМЫН "ЭЭЛЖИТ V ИРГЭНИЙ БАГА ЧУУЛГАН" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- Ёс Гэрэлт
- Dec 1, 2025
- 1 min read
Иргэний бага чуулган 2025 оны 11 дүгээр сарын 23-нд Сүхбаатар дүүргийн Танан төвд зохион байгуулагдав. Намын дарга Ө.Баяраа 2026 оны намын үйл ажиллагааны зорилгыг танилцуулж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга 2024 - 2025 оны намын үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Намын улс төрийн зөвлөлд 3 гишүүнийг шинээр нэмж сонгон, намын дотоод аудиторыг томиллоо.

