Оройн мэнд хүргэе үзэгчид ээ МҮОНТ-ээр сонгууль 2024 нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Студид нэр дэвшигч ирсэн байна аа ингээд та бүхэндээ танилцуулъя УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Балдандоржийн Бат-Уул ирсэн байна.
Танд оройн мэнд хүргэе. За оройн мэнд за сонгуулийн сурталчилгаандаа яваад байна.
Тийм ээ тэгж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. За энэ удаагийн сонгууль бол нэлээдгүй ач холбогдолтой ийм түүхэн сонгууль болно гэж бид бүхэн харж байна. Тэгэхээр яагаад ийм сонгууль вэ гэдэг талаар бас яриагаа өрнүүлбэл өнөөдрийн яриа их үр дүнтэй болох юм болов уу? За тэгээд орондоо орохоосоо өмнө бас хүмүүс маань бас нэгэн зүйлийг бодоод тэгээд нойроо авбал бас яриа зөв болох юм болов уу гэж хараад байна.
Та бид 2 бас өмнө нь ярилцаж байсан. Ерөнхийдөө Иргэний хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөрийн талаар нэр дэвшигчдийн тухай тэ мэдээллүүдийг хүргэсэн. Тэгэхээр би бас давхар энэ удаад та бол өөрөө бол эдийн засагч тэ бизнесмен хүн бас Иргэний хөдөлгөөний нам эдийн засгийн тал дээр одоо ямар бодлого баримталж байгаа тал дээр бас ярих байх гэж би бодож байгаа. Тэгээд за яриагаа үргэлжлүүлье.
Тэгье тэгье за эдийн засгийн хувьд ярихаас өмнө ер нь нийгмийн нөхцөл байдал одоо яг ямар байна вэ гэдэг дээрээ нэг эргэж хараад дүгнэлт хийх цаг нь болсон байх аа гэж бид бүхэн бол бодож байгаа. За нийгмийн нөхцөл байдлыг ярихын тулд бас нэг жоохон түүх сөхөж углуургатай хэдүүлээ бас ярилцвал зөв байх. Ер нь дэлхий ертөнцийн үүслийг бол 13 тэрбум жилийн настай гээд тэгж байгаа. За сүүлд Насагаас гарсан судалгаагаар бол 1 33 тэрбум жил хүртэл ер нь бол цааш нь явуулж байх шиг байна. За дэлхий ээжийн хөгжил маань бол 4,5 тэрбум жилийн настай за хүн үүссэн цаг гээд тэгэх юм бол ер нь 1 сая жилийн түүх яригдана. За оюун ухаант хүн үүссэн цаг гэвэл 100 мянгаад жилээр тоологдох байх. За тэр дундаа төр үүссэн цагийг бол одоо бидний үндэсний онол дээр 10 мянган жилийн түүхтэй гэж ярьдаг. Тэгэхээр төр улсаа яагаад байгуулах болсон юм бэ? Хүн бол анхнаасаа нийгэмшин амьдрах зайлшгүй шаардлагатай болсон адгууслаг нөхцөл байдлаасаа нийгмийн нөхцөл байдал руу хамтран шилжиж амьдрах шаардлагатай болсон. За нийгэмшсэн бүлгүүд үүсээд ирэхээр зайлшгүй дундын хуульчилсан дүрэм журмууд бол тогтоогдохоос өөр аргагүй. За тэгээд ирэхээр төрийн тухай онол гарч ирдэг төрөө байгуулахаас өөр аргагүй болсон төрөө байгуулж чадах юм бол улс гэдэг зүйл тэндээсээ үүсдэг. За энэ түүхийг бол монголчууд 12 мянган жилийн түүхтэй төрт улс бол Монголоос үүссэн гэж бид бүхэн бол харж байгаа. За ингээд ойлгоод ирэх юм бол өнөөгийн нэн ойрын түүхүүд рүү бол орж ирэх боломжтой. За 13 дугаар зууны үе Монголчуудын одоо сэргэн мандалтын яг оргил цэг нь болсон тийм үе байгаа. Тэн дээр бол төрт улсын хамгийн өндөр том хөгжил явжээ гэж манай үндэсний онол ном бол хэлж байгаа. За тэндээсээ наашаа одоо Манжийн үе за тэгээд сүүлд социализм за тэгээд ардчиллын 34 жил болоод ирлээ. За яг энийг ярьж байгаа гол учир шалтгаан нь одоогийн эдийн засгийн онолынхоо нөхцөл байдлыг бид нар дүгнэх гээд байгаа юм. Эдийн засгийг ярья аа гэх юм бол одоо ямар онол дээр суурилж байна гэхлээр ерөөсөө хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэглээг хэрхэн яаж хангах вэ гэдэг барууны эдийн засгийн онол явж байгаа. Энэ нь өөрөө ер нь бол бүтэшгүй даалгавар болчихоод байна аа гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байгаа. Тийм ч учраас нөгөө экологийн тэнцвэртэй хөгжлийн асуудал яригдаж эхэлж байна. За хэрэглээгээ хэрхэн яаж багасгах вэ гэдэг нийгмийн одоо тийм том хөдөлгөөнүүд бол гарч ирж байгаа. Ер нь бол асуудал явсаар байгаад нөгөө дандаа суурь юмнууд руугаа суурь ар суурь асуудлууд руугаа орж ирчихээд байгаа. Тийм ч учраас эдийн засгийн яг энэ асуудал маань бол яг одоо яригдах шаардлагатай болсон нэн эмзэг үе дээрээ байгаа ийм асуудал байна аа гэж бид бүхэн бол дүгнэж байгаа. Тэгэхээр яагаад энийг ингэж өндрөөр ач холбогдол өгч ярих шаардлагатай болчхов гэхлээр ерөөсөө дэлхийн нөөц маань өөрөө 100 гаруй жилийн нөөцтэй л байна. Одоо хамгийн гол бидний хэрэглээ бол нефтийн бүтээгдэхүүн эрчим хүчний хэрэглээ. Тэр маань өөрөө дал гаруй жилээр тоологдох ийм нөөцтэй. Газрын тос, газрын тос, эдийн засгийн үндэслэлтэй олборлож болох газрын тос гээд. Тэгэхээр за бид нарын хэрэглэж байгаа энэ бүх зүйлүүд байгалийн элементүүд орж байгаа цаана нь ашигт малтмал явж байгаа хүнд үйлдвэрлэлүүд явж байна энэ өөрөө эд эдийн засаг нь өөрөө дэлхийн даахгүй хэмжээнд бол хүрчихсэн. Тэгээд гол асуудал юу байна вэ гэхлээр одоо 2 чиглэл байна л даа. Нэг нь бол хэрэглээ нэмэгдсэн тэр дундаа хүмүүсийн тоо хүн амын тоо нэмэгдчихээд байна аа гэж яригдаж байгаа. Өдрөөс өдөрт өсөж байгаа одоо 7 тэрбум давчихаад явж байна аа. Тэгэхээр цаашаагаа бол даацгүй болох нь ээ гарц нь юу юм бэ гээд дэлхий даяараа хайж байна. Экологийн тэнцвэртэй хөгжил гэж яриад байгаа боловч тэрнийх нь шийдэл нь бол байхгүй байна. Асар олон санал санаачилгуудыг ер нь бол дэвшүүлж байна. Тэгэхдээ гарц гаргалгаа ерөөсөө олдохгүй. Тэгэхээр хүн амын тоо нэг бол багасах ёстой юм байна. Эс үгүй бол нөгөө сүйрэл мөхөл гэдэг зүйл рүүгээ л очих нь ээ гэдэг хариулт дээр дэлхий нийт оччихсон байгаа. Энийг одоо яаж ч гуйвуулах гээд яаж ч тайлбарлах гээд бодит нөхцөл байдал ерөөсөө л ийм байна. Тэгтэл энийг ярьж байгаагаас шалтгаан нь хариулт нь байх Ёстой гэж бид бүхэн харж байгаа. Зарим хүн бол мөхөх нь ээ гэж ярьж байгаа бид бүхэн бол шинэ үе үе ирж байна. Энэн дээр бол оюун санааны оюун мандлын тэр соёл иргэншлийн шинэ үүд хаалга нээгдэж байж хүн өөрөө энэндээ ухамсартайгаар оролцдог. Байгалийнхаа энэ хүйн холбоотой хэрхэн яаж нээгдэж энэ жам ёсны хуулийн дагуу амьдран орших вэ гэдэг тэр том соёл иргэншил эхлэх ёстой гэж манай өвгөдийн онолч хэлж байгаа. Бид бүхний суурь судалгаан дээр ч гэсэн ийм дүгнэлт бол гарч ирж байгаа. Тэгэхээр хариулт нь Монголоос олдох нь ээ гэж бид бүхэн харж байгаа.
Та бүхэн бас одоо 15 жилийн хугацаанд ер нь Иргэний Хөдөлгөөний нам энэ суурь судалгаа маш сайн хийсэн гэж ер нь ярьж байгаа нэр дэвшигч бас хэлж байгаа л даа. Салбар бүр дээр гэж байгаа. Тэгэхээр би тантай өнөөдөр бас эдийн засгийн тал дээр ярья гэж байгаа учраас энэ тал дээр л бас асуугаад л байгаа юм л даа?
Тийм. Тэгэхээр Монголын хувьд та бас ингээд одоо эргээд Монгол руугаа хүрье л дээ? Тийм. Тэгэхээр дэлхийн нөхцөл байдал ийм байгаа юм байна. Тэгэхээр Монгол ямар байна вэ гэж. Бас нөхцөл байдал бол ер нь бол амаргүй байгаа. Одоо бид бүхэн бол УУХҮ-лэл рүүгээ ер нь бол явах гэж байгаа тийм чиг хандлагууд бол ажиглагдаж байна. Эрчимжсэн МАА гэдэг нэр томьёолол бас орж ирж байна. Тэгтэл ерөөсөө энэ газар нутаг дээр чинь нүүдлийн соёл иргэншил байсан нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйл болсон тэр нүүдлийн МАА гэдэг зүйл үеийн үед энд байсаар ирсэн. Энэ нь өөрөө цаг хугацааны шалгуураар ийм эдийн засагтай байхаас өөр аргагүй. Ер нь бол үндэсний онолоор эдээр хүнийг засдаггүй ээ гэж байгаа. Тэгэхээр эдийн засаг гэдэг ойлголт бол монголчууд байдаггүй харин юу байх ёстой вэ гэхлээр үндэсний аж төрөхүйн ухаан гэж байх Ёстой энэ нь байгальтайгаа тэр хүн холбоотой гэж түрүүн ярьсан тэр нарийн нягт холбоо холбоотой зүйл өнөөгийн цаг хугацаан дээр бид нар энийг яаж хөрвүүлж ойлгох юм тэгээд эндээсээ яаж эдийн засгийнхаа гарц гаргалгааг бол гаргах вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр түрүүн судалгааг бид нар маш ул суурьтай гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр бид нар судалгаагаа яаж хийсэн бэ гэхлээр эхлээд нөөц боломж боломжуудаа тооцож эхэлж байгаа. Ерөөсөө аливаа үндэстэн хөгжихийн тулд төлөвлөгөөгөө гаргахын тулд эхлээд байгаа боломжоо тооцох ёстой. Монгол Улс бол дэлхийд ганцхан суурь эдийн засагтай улс тэр нь юу юм бэ гэхлээр өөрөө өөрийгөө тэтгээд аваад явах тийм суурь нөөц боломжтой улс гээд. Тэгэхээр Монгол улсаас өөр улс ер нь бол маш ховорхон байдаг. Тэгээд ялангуяа хүн амын тоо ийм бага газар нутгийн хэмжээ ийм том том за бэлчээр гээд. Тэгэхэд чинь 110 сая га бэлчээртэй ойн сан гээд тэгэхэд чинь 19 сая га ойн сан байна. За ингээд хүн амын тоо одоо 3,2 сая дээрээ бол явж байна. Малын тоо толгой гээд 70 сая даваад явчихсан за ийм нөөц боломж байна аа тэгэхээр урт хугацаанд төлөвлөгөө хийе ээ гэх юм бол та юу төлөвлөх ёстой вэ гэхлээр үндсэндээ хэрэглээд л төлөвлөж байгаа юм. Хэний хэрэглээг төлөвлөж байна гэхлээр хүний л хэрэгцээ. Хүн яагаад энэ байгаль орчин дээр ийм чухал этгээд болчихоо вэ гэдэг нь бас онолын дагуу бол тайлбарлагдаж ирдэг. За тэрийг нарийн ярья гэх юм бол маш гүн гүнзгий яриа руу бол бидэнд бас хугацаа хэрэгтэй бол орчих гээд байна. Тэгэхээр энэ төлөвлөгөөг хийхдээ хүнийхээ хөгжлийн бүх асуудлуудыг бид нар улсынхаа хэмжээгээр нь тооцож гаргасан. Түрүүн би хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр гэдэг эдийн засгийн томьёолол одоо байна гэж байгаа юм. Монголын үндэсний эдийн засгийн тэр үндэсний аж төрөхүйн ухаанд юу гэж хэлж байна вэ гэхлээр хүний хэрэглээ бол хязгаартай. Одоо бидний өмсөж зүүж байгаа ахуй хэрэглээ бол хязгаартай байдаг. Юу хязгааргүй юм бэ гэхлээр тэр гэгээрлээр тэр оюун санааг үргэлж тэмүүлж хүсэж байдаг тэр хүмүүсийн хэрэгцээ бол хязгааргүй хэрэгцээ байдаг. Тэрийгээ олж таних л юм бол өдөр тутмын энэ хэрэглээ гээд бидний ойлгоод байгаа зүйл чинь хоёрдогч асуудал болж хувирна. Тэгэхээр гол зорилго руугаа явсан хүн бол хэрэглээ нь угаасаа багасахаас өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр энэ яг суурь томьёолол дээрээ онолын концепц дээр манай эдийн засгийн төлөвлөгөө хөгжлийн төлөвлөгөөнүүд бол гарч ирсэн тэгээд хамгийн гол нь урт хугацаанд энийгээ хийх ёстой. Бид нар 127 жилийн төлөвлөгөөтэй гэж өмнө нь бол ярьж байсан энийгээ 3 үе шат дээр бол хуваасан. За эхлээд бол бүтээн байгуулалт бол зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа шилжилтийн үеүд шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд аяндаа энэ бол тогтворжих ёстой ийм гунцуу 3 үндсэн үе шат байна. Энэ дотор ч гэсэн бидний яриад байгаа нөгөө алсын хараа 2050 бас багтаад орчихсон байгаа. Тийм ч учраас мөрийн хөтөлбөрөө бид нар энэ хүрээнд нь одоо хуульчилсан хэмжээгээр нь бол хийх боломжтой болж байгаа юм аа. За эдийн засгийн энэ судалгаа хийж үзээд явж явж бид нар ямар асуудлыг олж таньсан бэ гэхлээр хамгийн гол сууринд нь юу байна вэ гэхлээр хүн амын нөхөн үржихүйн бодлого байгаа ерөөсөө хүний хэрэглээг чинь тооцоод үзье ээ гэх юм бол хэдэн хүн байх юм хүйсийн харьцаа нь ямар юм насжилтын бүтэц нь ямар байх вэ гэдгийг тооцохоос өөр аргагүй болдог юм байна лээ. Энэ зүйлүүдийг бид нар яг бүрэн дүүрэн тооцож чадсан учраас эдийн засгийн энэ төлөвлөгөө дээрээ бүрэн бүтэн тооцсон гэдэг баттай итгэлтэй тэр дүгнэлтийг л гаргах боломжтой л болоод байгаа юм л даа.
Одоо таны тойрог руу эргээд оръё. Та бол одоо УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу одоо Хөвсгөл, Булган, Орхон гэсэн одоо энэ тойрогт нэр дэвшиж байгаа. Орхон аймгийн хувьд Эрдэнэт хот бидний хэлдгээр жинхэнэ одоо үйлдвэржилтийн хот.
Тийм одоо бас яригддаг л даа.
Одоо зэсийн нөөц нь ер нь бол ингээд дундарсан дуусаж байгаа ч гэдэг. Ер нь цаашаагаа өчнөөн жилийн нөөц бий ч гэж ярьдаг. Энэ тал дээр энд Хөвсгөл аймаг бол өөрөө аялал жуулчлалын бүс нутаг.За за Булган аймаг бол одоо МАА тийм ээ ХАА нүүдэлчний соёл гээд. Ингээд хойд бүс энэ бүсийн өөрөө онцлогтой газар нутаг шүү дээ тэ. Та энд нэр дэвшиж байгаа хүний хувьд бас энд ямар бодлогыг Иргэний Хөдөлгөөний намын зүгээс боловсруулж оролцож байгаа вэ?
Ер нь бол бүсчилсэн хөгжил бол байх ёстой. Тэгэхдээ хамгийн гол асуудал нь тэрийг хэрхэн яаж бүсчлэх вэ гэдэг дээр хамгийн гол асуудалд нь бол байгаад байгаа за цаг уур уур амьсгал за тэгээд газар зүйн тогтцоороо ямар цаглаврууд ямар бүсчлэлүүдээр бүсчлэх вэ гэдэг нь бол маш нарийн зүйл. Бидний судалгаан дээр ч гэсэн энэ бол гарч ирсэн тодорхой хэмжээнд бүсчилсэн байдлаар хөгжих нь бол ойлгомжтой харагдаж байгаа. Тэгж байж өөр өөрийн онцлог. Одоо энэ чинь газар нутаг болгон за тэн дээр суурьшин амьдарч байгаа хүмүүсийнх нь соёл зан заншил ч гэсэн бас хоорондоо ялгаатай байгаад байгаа шүү дээ. Одоо өмнийн бүс, баруун бүс, зүүн бүс, төвийн бүс, хойд бүс гээд бүгд харилцан адилгүй байгаад байгаа. Тэрэндээ таарсан өөр өөрийн гэсэн эдийн засгийн төлөвлөгөөнүүд бол байх Ёстой за Эрдэнэтийн асуудал байна. Мэдээж нөгөө нөөцийн асуудал дундарч байгаа нь бол ойлгомжтой. Дараагийн гарц нь юу вэ гэдгээ мэдээж хайх ёстой одоо бол хайлуулах үйлдвэрийн төсөл энэ тэр гээд маш олон дараа дараагийн нэмүү өртөг шингээх том том төслүүд бол яригдаж байна л даа. Тэгэхдээ урт хугацаандаа Эрдэнэт хот маань хөгжлөө яг яаж харах юм бэ? Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс гэж одоогоор бол томьёологдож байгаа урт хугацаандаа бас тэрийгээ яаж хадгалах юм? Одоо Хөвсгөл чинь бас онцлогтой газар шүү дээ. Ер нь бол хүний энэ оюун санааны анхны буулт болсон газар чинь энэ. Хөвсгөлийн тэр хоймор нутгаасаа яг хүн анх тэндээ оюун санаагаа олж тэндээсээ тархан нүүсэн байгаа түүхэн сурвалж баримт бичиг байна. Энэ дээр аялал жуулчлалынхаа тэр бүсчилсэн хөгжлийн яг концепц дээр бид нар аялал жуулчлалын ямар онцлогтой тийм проектуудыг хийх ёстой юм тэр чинь өөрөө бас гарч ирэх ёстой гэх мэтчилэн цаашаа явна. За аж үйлдвэрчийн асуудал дээр бол түрүүн би хэлсэн суурин эдийн засаг бол Монгол улс бол МАА тэр дундаа нүүдлийн МАА дээр суурилсан тийм л бодлого байхгүй бол энэ газар нутаг дээр чинь өөр зүйл тохирохгүй юм аа. Энийг бол бидний эцэг хүүхэд ч мэдэж байсан бидний үр хүүхэд ч гэсэн одоо энийг биеэрээ туулаад бол явна. Тэгэхээр яг ганц үе дээр энэ бүх нөөцүүдийг бид нар хэрэглэчихмээргүй байгаа үр хүүхдэдээ юу үлдээж өгөх вэ гэдгээ одоо яг бодох хэрэгтэй. Тийм ч учраас яг энэ сонгууль бол түүхэн сонгууль байна аа гэдэг дүгнэлтийг бол бид бүхэн гаргаад байгаа. Зөвхөн Монгол Улсын хувьд ч биш дэлхий нийтийн хувьд яг түүхэн сонгууль болчихоод байна. Яг бидний хайж байгаа зүйл дэлхий нийт ч гэсэн хайж байна. Бид бүхэн бол хариулт тодорхой хэмжээнд байна аа гэж харж байгаа. Тэрийгээ хэрэгжүүлэх боломж энэ УИХ-ын сонгуулийн яг энэ цаг хугацаан дээр тэр эрхээ олж авах тийм үзэл баримтлалтайгаар л явж байна.
Бага цаг хугацаа үлдсэн байна. Би энэ та бүхний олон жилийн хугацаанд боловсруулж байгаа судалж байгаа энэ суурь судалгааны чинь талаар бас их сонирхоод байна л даа яг танаас өөрөөс та сонирхъё ямар үе шаттайгаар яаж явагдсан судалгаа вэ?
За суурь судалгааг бол 15 жил хийж байгаа гэж бид бүхэн хэлсэн. За мэдээж нөгөө үндэсний онол ном дээрээ суурилаад тэндээсээ ямар хөгжлийн төлөвлөгөө байх ёстой вэ гэдгийг бид бүхэн үндэл үндсэн онолын баримжаагаа бол авч байгаа. Ер нь бол очих ёстой цэгээ тодорхойлж чадаад тэгээд өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж чадах юм бол энэ 2-ыг хооронд нь холбосон зам мөрийг л хөгжлийн төлөвлөгөө гэж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар цаг хугацаа орон зайнд нь тааруулж бүх судалгаагаар нь гаргаж ирнэ. За нэг жишээ баримт дурдахад нэг хүний хэрэглээг бид бүхэн бүрэн тооцсон. Таны одоо бүх хэрэглээг бид нар 9 салбарт хувааж байгаад нэгж болгоноор нь тооцоод танай одоо байрны тоосго хэдэн ширхэг орох юм хэдэн килограмм цемент орох юм гэдэг бүх зүйлийг тооцож харж байгаа юм. За энэ тооцоог бол нэлээн цаг зараад хүн хүч зарах юм бол хийж болдог тооцоо хамгийн гол нь юу вэ? Гэхлээр энийг хооронд нь уялдуулдаг тэр нийгмийн системийн инженерчлэлийн онол байх ёстой энийг нь хийж чадсанаараа л бид бүхэн энэндээ бол бат итгэлтэй байгаа л гэж л хэлэх гээд байгаа юм. Цөөхөн хором үлдсэн байна. Нийт сонгогчдоо хандаж хэлэх үг байна уу? За нийт сонгогчдодоо хандаж хэлэхэд энэ удаагийн сонгууль бол дэлхий даяар явагдаж байгаа дэлхийн нийт хүн амын 60% нь энэ жил сонгуультай байгаа. Тэгэхээр яг энэ том шилжилт хийгдэж байгаа энэ цаг үед монголчууд урт хугацааныхаа ирээдүйг харж сонголтоо зайлшгүй хийх шаардлагатай байна аа. Хүн болгон дор дороо дүгнэлтээ гаргамаар байгаа юм аа. Яагаад энэ сонгууль чухал болов. Монгол Улсын ирээдүйг та бүхэн маань хэрхэн яаж харж байна. Өнөөгийн нөхцөл байдал дээрээ дүгнэлт хийгээд тэгээд хамгийн гол нь монгол хүн. Монголоо сонгох цаг нь болжээ гэж бид бүхэн харж байгаа. За баярлалаа
танд за сонгууль 2024 шууд нэвтрүүлэгт УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Балдандоржийн Баттуул оролцлоо. Танд баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа.
Comments