top of page

Хандив хүсэх тухай

Амар мэнд үү!

“Иргэний хөдөлгөөний нам” нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинэчилсэн зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа идэвхжүүлэн Улаанбаатар хот болон орон нутгийг хамарсан намын хороодыг  байгуулсан бөгөөд олон мянган гишүүд, дэмжигчдээр эв нэгдлээ бэхжүүлж үндэсний хэмжээний нам болоод байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлээ ханган Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан аваад байгаа бөгөөд сонгуулийн бүх тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлэн ард түмэндээ санал болгоно.

Манай нам хэн нэгний нам биш, ард түмний төлөөллийн нам байх эрхэм зорилгынхоо хүрээнд түмэн олноосоо сонгуулийн зардлыг хуулийн дагуу, эрүүл аргаар бүрдүүлж иргэний хариуцлага зүйт нам байхаа илэрхийлэн энэхүү хүсэлтийг хүргэн байна.

Үнийн дүнгүй.png

Сонгуулийн хандивын данс: Иргэний хөдөлгөөний нам,  Хаан банк 5041801654 тоот данс

 

Хандив өргөх мөнгөн дүн:

Улс орныхоо ирээдүйн хөгжлийг бүтээн байгуулах үйл хэрэгт эвлэлдэн нэгдэж 3,333,000 төгрөг хүртэлх хандив өргөхийг хүсэж буйгаа өргөн байна.

Гүйлгээний утга:

  • Аж ахуй нэгжээр бол компанийн нэр, регистр дугаар, хандивын эх үүсвэр, холбоо барих утас

  • Хувь хүнээр бол овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэр, холбоо барих утас

(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54.4-т заалтын дагуу хандивлагчийн мэдээлэл шаардлагатай)

(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54.1: Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөг хүртэл байна.)

Хандив өргөхтэй холбоотой тодруулах зүйл байвал Утас: +976 98114838, 88701015, 99108707 дугаараар бидэнтэй холбогдоно уу.

Сонгуулийн хандивын зарцуулалтын тайланг та бүхэнд эргэн хүргүүлэх болно.

Ялагдал Үгүй Мөнх Орших Ирээдүйн Төлөө!

 

Иргэний хөдөлгөөний нам

bottom of page