АЛАГЧЛАЛГҮЙ, ТАЛЦАЛГҮЙ НИЙГМИЙГ, АЛЬ НЭГЭН НАМЫН НИЙГЭМ БИШ, ИРГЭНИЙ НИЙГМИЙГ, ЖИНХЭНЭ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН НИЙГМИЙГ БИД ХАМТДАА БАЙГУУЛАХ ШААРДЛАГА ТУЛГАГДААД БАЙНА!
АЛАГЧЛАЛГҮЙ, ТАЛЦАЛГҮЙ НИЙГМИЙГ, АЛЬ НЭГЭН НАМЫН НИЙГЭМ БИШ, ИРГЭНИЙ НИЙГМИЙГ, ЖИНХЭНЭ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН НИЙГМИЙГ БИД ХАМТДАА БАЙГУУЛАХ ШААРДЛАГА ТУЛГАГДААД БАЙНА!
Шинэ нийгэм рүү алхаж ороод 34 жилийн нүүр үзсэн байна. Зайлшгүй шийдсэн шийдэл байсан. Үүнтэй маргах юмгүй. Ардчилал хэрэгтэй юу, хэрэгтэй. Харин ардчилал гэдэг маань юу байсан юм болоо, түүнийг юу гэж ойлгож, юуны тул нэгтгэн зангидагдах байсан юм болоо. 90 онд шилжлээ гэсэн, шилжсэн. Бүтээ гэсэн, ол гэсэн, тань гэсэн, мэд гэсэн, бүгд гараанаас гарч гүйсэн. Бүгдээрээ гүйсэн, бүгдээрээ эцэж цуцалтгүй шинэ нийгмийн үнэт зүйлийг олохын төлөө, шинэ нийгмийн үнэт зүйлийг бүтээхийн төлөө, шинэ нийгмээ бүтээн байгуулж өөрийн амьдрал болон үр хүүхдийнхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө өдөр шөнөгүй хичээн зүтгэсэн.
Харамсалтай нь олсонгүй. Яагаад олоогүй юм болоо, учир нь бид гараанаас гарахдаа тийм юмыг авна, тийм юманд хүрнэ, тэнд хүрнэ гэж бүх юмаа асуугаагүй юм билээ. Хувь хүн миний хувьд 90 онд 18- тай байсан. Одоо 52- той. Миний үеийнхэн бүгд өвөө эмээ нар болж. Бид өнөөдөр ч, ардчилал гэдэг тэр зүйлийг амаа цангатал ярьж байгаа боловч олж үзсэнгүй. Яг юу нь ардчилал болоод, юу нь эрх чөлөө болоод, юуных нь үр дүнд бид нар аз жаргалтай, сайн сайхан болчихов оо. Энийг одоо хэнээс асуух вэ?!
Маш бодитой хариулт өгөх ёстой. Энэ хариултыг олсон учраас 2007 онд байгуулагдсан Иргэний хөдөлгөөний нам 2023 оны 10 сарын 15- нд дахин шинэчлэн зохион байгуулагдаж, олсоноо зарлаж, олсоны учир шалтгаан, тодорхой юм бүрэн бүтэн болдогийнхоо хэм хэмжээгээр Монгол улсынхаа хөгжлийг урт хугацааны хэрэг зорилго, хэрэгцээ шаардлагад тохируулан бүрэн бүтэн төлөвлөн хэрэгжүүлж, түүнийгээ нийгмийн хэмжээнд нэгдэн нийлж улс орноо бүтээн байгуулж, цаашид Дэлхийн улс орны хөгжилд Монгол улсын хүлээгдэж буй хувь нэмэр, онгойж буй тэр зайч суудлыг эзлэх тэр цагийг авчирахаар ИХ нам их дуудлагаа зарласан.