top of page
ИХ Намын танилцуулга
Иргэний хөдөлгөөний (ИХ) нам нь 2007 оны 10 дугаар сарын 17-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлж, үүсгэн байгуулагдсан. ИХ нам нь 2023 онд улс төрийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж намын даргаар Ө.Баярааг сонгож 2023 оны 11 дүгээр сарын 20-нд намын шинэчилсэн бүртгэлийг баталгаажуулсан.
ИХ нам нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан бүтэц тогтолцоог байгуулж үндэсний хэмжээний нам болох зорилт тавин ажиллаж байна. ИХ нам нь үндэсний гүн ухаанаас үүтгэгдсэн “Алтан Дээд ГэрИэ”-ний онол буюу төрийн, нийгмийн, засгийн харилцааны онолоор үүссэн үзэл баримтлал, зарчимтай нам бөгөөд түүнийг төр түмний их үйл хэрэг болгох Монгол Улсын хөгжлийн цогц төлөвлөгөөг боловсуурлсан.
Нам нь улс байгуулахын үндэс болохыг таниж эрх-үүрэг-хариуцлагын нэгдсэн тогтолцоогоор гурван цагийн хэлхээнд таван тусгаар тогтнолоо баттай дархлах андгар өргөсөн андуудын эв нэгдэл нь ИХ нам мөн.
bottom of page