top of page

“ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ” НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

Бид эх орондоо хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан төр-нийгмийг
байгуулахын төлөө эвлэлдэн нэгдэж доорх дүрмийг батлан гаргаж байна.

1 дүгээр зүйл. Намын нэр, зорилго, зорилт
1.1. Тус намыг “Иргэний хөдөлгөөний” нам гэж нэрлэнэ. Намын товчилсон нэр нь “ИХ”
нам байна. “Иргэний хөдөлгөөний” нам гэхийг англи хэл рүү “Civil Movement” Party
гэж хөрвүүлнэ.
1.2. “Иргэний хөдөлгөөний” нам нь /цаашид Нам гэнэ/ улс эрх орныхоо тусгаар тогтнол,
бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлж, аливаа хүний жам
ёсны эрх, эрх чөлөө, эрхэмсэг оршихуйг дээдэлж, улс үндэстнийхээ соёл,
уламжлалын үнэт зүйлсийг хадгалан хамгаалж, орчин үеийн хөгжил дэвшлийн
ололтуудтай уялдуулан хөгжүүлэх замаар нийгмийн дэвшил, нийтийн сайн сайхны
төлөө ажиллана.
Айл өрх, иргэн бүрт өсөн дэвжих адил тэгш боломж, улс төр, эдийн засаг, нийгмийн
тэгш шудрага оролцоог бий болгох зорилт тавьж байна.
2 дугаар зүйл. Намын үйл ажиллагааны зарчим, эрхэмлэх үнэт зүйлс
2.1. Нам нь үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмуудыг баримтална.
2.1.1. Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл,
тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг
дээдлэн биелүүлэх;
2.1.2. Үйл ажиллагаагаа ил тод явуулах;
2.1.3. Гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр
дэвших, сонгогдоход үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ,
эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох;
2.1.4. Дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар
шийдвэрлэх;
2.1.5. Үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах;
2.1.6. Монгол Улсаас гадаад улстай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын
ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх;
2.2. Нам нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд харш, хүн төрөлхтний хөгжил дэвшилд
үл нийцэх аливаа үзэл номлол, үйл ажиллагааны эсрэг байна.
2.3. Намын бүх шатны байгуууллагуудын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг ил
тодоор явуулж, саналыг нууцаар хураана.
2.4. Намын аливаа байгууллага асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхийн саналаар
шийдвэрлэх бөгөөд цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандана.
2.5. Намын эрхэмлэх үнэт зүйлс нь хүний эрх, эрх чөлөө, нээлттэй нийгэм, чөлөөт
өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг, үндэсний уламжлал, шинэчлэл, тэгш эрх,
шудрага ёс, эв нэгдэл байна.
3 дугаар зүйл. Намын бэлгэ тэмдэг, туг, далбаа, уриа, албан хуудас, тамга
3.1. Нам үндсэн дүрмээрээ тодорхойлогдсон бэлгэ тэмдэг, туг, далбаа, уриа, албан
хуудас, тамгатай байна.
3.2. Нам бүх шатандаа нэг загварын албан бичгийн хуудас, тамга хэрэглэнэ.
3.3. Монгол хүн, Монгол үндэстний түүхэн үнэнийг томъёолон утгачилж илэрхийлсэн
үнэт зүйлсийг дээдлэн авч, намын үйл хэрэг болоод гишүүдийнхээ итгэл үнэмшил,
эв нэгдлийн илэрхийлэл болгон бэлгэ тэмдэгтээ тусгана. Намын бэлгэ тэмдэг нь
гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Дээд хэсэгт гэрэл сүүдрийг хэм тэнцүүлэх Их
шонхорын буулт, дунд хэсэгт түмэн насан хээг, доод хэсэгт ирэх цагийн Их ерөөлийг
худам Монгол бичгээр бичсэн байна. Бэлгэ, тэмдэгийн өргөн, өндрийн хэмжээс 1:3.7
харьцаатай байна. Шонхор түмэн насан хээ нь улаан, гэрлийн дүрслэл нь дугуй
тойрогт алтан шар байна. Өлзий хээ, сүүдэр, ерөөлийн бичээс нь хар өнгөтэй байна.
Гэрлийн дотор талын дээд хэсэгт өлзий хээг байрлуулсан байна.
3.4. Их төрийн сүр сүлдэн дор намын тугаа босгож, үйл хэргийн нэгдмэл сүр хүчээ илтгэн
өргөнө. Намын туг нь гурвалжин буюу аранжин хэлбэртэй, нил ягаан хөх өнгийн
дэвсгэртэй, өндөр нь 90 см, хажуу талуудын урт нь 108 см байна. Туган дээр намын
бэлгэ тэмдгийг байрлуулсан байна.
3.5. Намын туг дор намын далбаагаа босгож, үйл ажиллагаандаа бүхий л хүнтэй үндэс
угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн
ажил, албан тушаал, итгэл үнэмшил, үзэл бодол, боловсролын зөрүүгээс үл
хамааран ойлгон ухаарч, танин мэдэж, хүндэтгэн харьцах ёстой үнэнийг ёсчлон
өргөнө. Намын далбаа нь босоо дөрвөлжин хэлбэртэй байна. Хөх, хар, цагаан,
ногоон, улаан өнгө бүхий 5 далбаанаас бүрдэнэ. Далбаа нь 135 см өндөртэй, 54 см
өргөнтэй байна. Далбаан дээр худам Монгол бичгээр Иргэний Хөдөлгөөний нам гэж
алтлаг шар өнгөөр бичсэн байна.
3.6. Намын нэр, бэлгэ тэмдэг, туг, далбааны загварыг Иргэний Бага чуулганаас,
хэрэглэх, тайлбарлах журмыг Улс Төрийн Зөвлөлөөс тогтооно.
bottom of page