top of page

ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН.

Үндэснийхээ ондоошил, үндэснийхээ язгуур үнэт зүйл дээр суурилаагүй л бол ямар ч хөгжлийн зам аливаа улс орныг гацаа руу түлхсээр байна. Энэ бэрхшээл нь дэлхийн өөрийнх нь тэнцвэртэй байдалд шууд нөлөөлөхүйц том бэрхшээл болчихоод байгаа энэ цагт байгалийн жамаас үл сөрж, байгалийн жамд зохирч хөгжих боломж л бидний өмнө тулгагдаж байгаа юм. Ийм хөгжлийн онолыг Иргэний хөдөлгөөний нам сонгогчдод танилцуулж байгаа мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан ард түмэнд нээлттэйгээр өргөн барьж байна.


Суухүй нь зам, нүүхүй нь жам гэдэг. Зам, жамын хослол зохирол зохицол нь ямар хэмжээнд байхаас дэлхий ээжийн өөрийнх нь бүрэн бүтэн байдалд шууд нөлөөлөлтэй. Суурин иргэншлийн хөгжил байгаль дэлхийг сүйрлийн зам мөр рүү түлхэж байгаа бол нүүдлийн иргэншлийн хөгжил нь үүний эсрэг хамаарлыг байгальд үзүүлж байдаг. Нүүдэллэж яваа үндэстэнд байгаль өөрөө Үндсэн хууль нь болж байдаг жамтай. Тиймээс байгалийн засаглалыг ард түмнийхээ ахуйг засан төвшитгөх, тэр бүү хэл дэлхий дахиныг амаржуулах их ухаан болгож чадсан нэг ч үндэстэн дэлхий түүхэнд бичигдсэнгүй. Гагцхүү монголчуудын түүх л үүнийг бий болгосон байдаг. Энэ бол эргэлзээгүй үнэн. Харин ингэж тив дэлхийг амгаланд оршоосон бодлогын суурь нь юу вэ гээд харвал нүүдлийн мал аж ахуй. Малаа хариулж нүүдэллэж явахдаа морин дэл дээрээс дэлхийг хараачилсан их түүхийн эргүүлэг давтамж монголчуудад дахин ирж байна. 


 Г. ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 1-Р ТОЙРГООС ИХ НАМААС НЭР ДЭВШИГЧ

 Өнгөрсөн 34жилийн хугацаанд монголоор овоглосон УИХ, Засгийн газар монгол үндэстний хөгжлийн суурь болсон мал, малчин ухаан хоёрыг хамгаалж чадсангүй. Үүнээс болоод бид хэний үлдээсэн ямар газар шороо, эх орны ирээдүй болж байгаагаа ойлгохоо байтлаа эхлэл, үүтгэлээсээ холджээ. Холдох нэг хэрэг, харин мартагдсан мэдээллийг, тэр тусмаа удамшил зүйн мэдээлэлд нь хадгалагдаж байгаа мартагдсан үнэнийг сэрээх амархан. Түүнд нэг л удаагийн сэргэлтийн цэг хэрэгтэй болдог. Үүнийг сэргээх онол суурь Их намд бий. Тэд сүүлийн 100 орчим жилд гацаанд орчихсон шинжлэх ухааны салбарын хөгжлийг шинэ нээлтийн өмнө авчрах бэлчээрийн мал аж ахуйг уламжлалт аргаар нь хөгжүүлэх арга замыг ус хийгээд бэлчээр, ойн аж ахуй салбараар нь цогц бодлогоор шийдэх гарцыг сонгогчдод санал болгож буй билээ. 


Ц.ӨЛЗИЙТОГТОХ УИХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 5-Р ТОЙРГООС ИХ НАМААС НЭР ДЭВШИГЧ

 Монголчуудыг цус урсгахгүйгээр, буу шагайлгүйгээр уусган мөхөөе гэвээс бэлчээрийн мал аж ахуйг нь фермерт шилжүүлж, хөдөө талыг нь хотжуулахад хангалттай хэмээн их сэтгэгч Лодонгийн Түдэв агсан нэгэнтээ бичиж үлдээжээ. Түүний энэ дүгнэлт нүүдэлчдийн үнэт зүйлийг тодруулсан санаа. Бид цаашдаа монголоороо оршиж, ондоошихын язгуур нь мал аж ахуйг жамаар нь хөгжүүлэх явдал юм. 







Yorumlar


bottom of page