2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас жагсаалтаар нэр дэвшигч, ИХНамын дэд дарга Аюушийн Мөнхбаттай ярилцаж байна.
Сонгогчиддоо энэ өдрийн амар амгаланг эрье. Амар мэнд үү?
Сонгууль танай намын хувьд хэрхэн эхлэв. Намын дэд даргын хувьд энэ удаагийн сонгуульд яаж оролцож байна вэ?
Манай нам сонгуулийн үйл ажиллагаагаа 6-р сарын 12 ноос эхэллээ. Намын ээлжит иргэний Их чуулганыг чуулуулж, нийтдээ 3799 төлөөлөгч монгол улсын өнцөг булан бүрээс ирж оролцлоо. 10-нд сонгуулийн ажлаа эхэлсэн боловч өдрийн сайныг өнжин хүлээж, өдөр гаригийнхаа бүх тохироог хийж байж 12-нд сонгуулийн компанит ажил эхэллээ.
Иргэний хөдөлгөөний намын хувьд үүсэл, гарал бий болсон түүхээс яривал?
Иргэний хөдөлгөөний нам нь анх 2007 онд байгуулагдсан. Ер нь монголчууд сайн мэднэ. Иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүдийн байнгын хуран чуулж байдаг нам болж ирсэн. Гэхдээ 2013 онд онолын хувьд, үзэл баримтлалын хувьд, мөн намыг хөдөлгөгч үндсэн гол боловсон хүчний хувьд зуун хувь шинэчлэгдэж, дээд шүүх дээр албан ёсны бүртгэлээ шинэчлэн хийлгэсний үндсэн дээр бид цоо шинээр энэ удаагийн сонгуульд орж байна. Хэдийгээр цоо шинээр зохион байгуулагдаж байгаа ч гэсэн аль хэдийн үндэсний хэмжээний нам болсон байна. Нийт сум, аймаг, дүүрэг хороодод намын үүр байгуулагдаж аль хэдийн 160.000 гишүүдээ нэгтгэсэн үндэсний хэмжээний нам болж сонгуульд оролцож байна.
Сонгуульд бүх тойрогт өрсөлдөж байгаа байх, олон нэр дэвшигчид байгаа юу?
Энэ сонгууль бол маш хариуцлагатай сонгууль байгаа. Тийм учраас үндэсний хэмжээний нам болж байгаа, тэр олон гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн намын хувьд хариуцлагатай оролцох ёстой. Энийг ухамсарлаад нийт 13 тойрогт, 126 мандат дээр 126 нэр дэвшигчээ намын иргэний бага чуулганаараа батламжилж, СЕХ-нд бүртгүүлсэн. Бүртгэл дээр хоёр гишүүн маань бүдэрч, 124 гишүүнийг 13 тойрог дээр нэр дэвшүүлж байгаа. Энэ бол үндэсний хэмжээний намын хувьд, өмнө нь 30 гаруй жил болж байгаа, 10 гаруй жил болж байгаа өнөөдрийн парламентын намуудаас гадна иргэдэд сайхан сонголтыг бий болгож байгаа үйл хэрэг гэж харж байгаа.
Аливаа нам эвсэл өөрийн гэсэн үзэл баримтлалыг өмнөө барьдаг. Үзэл баримтлал, онолын хувьд Иргэний хөдөлгөөний нам юуг баримталдаг вэ?Онолын хувьд бидэнд изм байхгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ 34 жилийг ерөнхийд нь дүгнэх юм бол монгол хүнийг, монгол төрийг, монгол улсыг харийн онолоор авч явах гэж нааш цааш нь гудижсан, түлхсэн, мухардуулсан ийм муйхар үйл ажиллагаанууд явж ирсэн. Энэ нь агуулгаараа иргэний хөдөлгөөний нам дээр жинхэнэ монголоо гэсэн сэтгэлтэй, зөвхөн сэтгэл байхаас гадна үйл хэрэгтэй ийм олон эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүд, дээр нь залуу үеийн төлөөлөл болсон олон сайхан залуучууд, эх орончид цугласан байгаа. Эх орончид гэхээр хүн болгон эх оронч гээд байдаг тэгтэл яг эх оронч байхын утга учрыг мэдэж байгаа юу?
Ер нь эцэг оронч ч байх боломж бас байсан юм биш биз? гэх зэрэг энэ бүгдийг бид онолын бүтэн тайлбартай, онолоосоо урган гарсан хатуу зарчмуудтай, тэр зарчмын дагуу бүрэн дүүрэн, өөрөөр хэлбэл нийгмийн харилцаа засгийн үйл хэрэг, монгол төрийн чанарт бүрэн тэнцсэн ийм суурь концевцийг бид сая Иргэний их чуулганаараа, намынхаа илтгэлээр бүрэн дүүрэн орон даяар нийт ард түмэнд сонордууллаа. Тэгэхээр энэ бол сүүлийн 700 гаруй жил, ер нь монголчуудаас алсарсан боловч яг монголчуудын уг язгуурын сонсох ёстой үнэнийг л бодитоор нь сонсгож байгаа гэсэн үг.
Та Иргэний хөдөлгөөний намын дэд дарга. Тийм учраас одоо нэвтрүүлгээр нэр дэвшигчдээ танилцуулвал? Олон сайхан иргэний хөдөлгөөний зүтгэлтэнүүд байгаа гэсэн шүү дээ. Тухайлбал ямар хүмүүс байгаа вэ?
Хэн нэгнийг нь онцлох шаардлага бол байхгүй. Яагаад гэхээр энэ онолыг бүрэн дүүрэн засгийн үйл хэрэг болгоход хамтын хариуцлага хамгийн чухал. Хамтын хариуцлага гэдэг өөрөө бүх зүйл дээр хэнтэй байх, сүлдлэгдэн буй мөн чанар нь эргээд тухайн хүнийг бүрэн дүүрэн өөрийг нь илэрхийлхээс гадна, үйл хэргийг нь бүрэн дүүрэн авч явах ийм л хүчний тухай ойлголт юм. Энэ бүгд дээрээ бүрэн сүлдлэгдсэн судлаа бүр нь эзлэгдсэн ийм эзэд бол энэ нам дээр УИХ-д нэр дэвшиж байгаа. Тийм учраас тэр энийг нь гэж онцолхоос илүү нийтээрээ яг нэгдмэл нэг болж чадсан энэ намын хамт олон монголчууд бидэнд юуг танин мэдүүлж чадах, юуг үйл хэрэг болгож авч явж чадах юм бэ гэдэг чухал юм. Манай намын сонгуулийн уриа бол "Монгол сонголт" гэсэн уриатайгаар бид оролцож байгаа. Монгол сонголт гэдэг уриаг тайлбарлахын тулд бид хоёр зүйлийг ярилцах шаардлага гарна. Тэгэхээр монгол улс, монгол төр хувь хүнийг хөгжүүлэхийн тулд бид “Монгол” байхаас аргагүй. Нөгөө тал нь бид сүүлийн 34 жил ардчилал гэдэг зүйлийн учрыг олох гэж янз бүрээр хоорондоо нилээдгүй л юм боллоо. Ардчилал гэдэг нь өөрөө яг юу юм бол гэхээсээ илүү ардчиллыг яаж бид нийгмийн харилцаандаа, мөн монгол ахуйдаа, монгол хүн дээрээ бүрэн дүүрэн танин мэдүүлэх ёстой юм бэ гэдэг нэг нь илүү чухал. Ардчилал бол өнөөдрийн намууд ярьдгаар бол харийн юм шиг л хэлээд байдаг. Харин яг үгнийх нь үндсийг буюу ардчиллыг тодорхойлсон тодорхойлолтуудаас ухаад үзэх юм бол "өөрийгөө засаглах" л гэдэг утгатай үг байдаг. Өөрийгөө гэдгээр нь тодорхойлоод хөөж үзвэл, намайг бүрэн дүүрэн тодорхойлох тэр тодорхойлолт маань "Би монгол хүн" гэдэг л зүйл.
Бидний онолын гол үзэл баримтлалыг бий болгосон "Монголын нууц товчоо"-ны тайлах алтан түлхүүр болсон "Алтан дээд гэрээ" гэж өртөөлж ирсэн онолын үндсэн суурь бичиг баримт бий. Энэ “Алтан дээд гэрээ”-н дээр хөх монголчууд их монгол байхын гурван цагийн бүхий л нууцуудыг бидэнд ил болгож өгсөн. Энэ ил болсон зүйлээр бид өнөөдөр төрөө таних, тэр таньсан төрөө мөн чанарт нь нийцэж авч явахын тулд яаж засгийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, нийгмийн харилцааг яаж бүтээдэг юм, тэрний үр дүнд хэрхэн улсаа хөгжүүлдэг юм бэ гэдэг энэ бүх харилцааг л бүрэн дүүрэн тодорхойлж байгаа юм. Энэ ч агуулгаараа манай намын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, намын үндсэн үзэл баримтлал энэ бүх зүйлүүд бол монголчуудын өөрийнх нь “ЮМ”. Энэ ч агуулгаараа бид нийгмийн харилцааны үндсэн арга хэвшлийг яг жинхэнэ сонгодог ардчилсан нийгмийн харилцаагаар л тодорхойлж байгаа. Ер нь бол төр Монголоос үүсэлтэй. Яагаад гэвэл монголчуудыг “Алтан дээд гэрээ”-н дээр "Хөх нуруутууд, хүмүүний уг" гэж хэлсэн. 40.000 гаруй жилийн өмнөөс их нүүдэл эхэлсэн. Хамгийн анхны нүүгч нар нь Америк тивийн уугуул иргэд буюу бидний ярьж сурснаар Индианчууд гэх мэтчилэн дараа дараагийн их нүүдлийн үр дүнд л, өөрөөр хэлбэл угсаатнууд үүсэн бий болсон. Тэгэхээр угсаатан гэдэг бол яг тухайн байгаа газар орондоо байгал зүйн онцлогт нь бүрэн дүүрэн оршин амьдрах нөхцлөө тохируулж чадсан хүнийг хэлдэг. Тэр хүний олонлог угсаатан болсны ар дээр үндэстэн болж бүрэлдэж бий болдог. Угсаатан болж байж улс гэр болдог. Тэгэхээр тэр үндэстэн болох үзэл санаа, үзэл баримтлал бол төрийн тухай ойлголт. Тийм учраас төрийн ойлголт бол монголчуудын “ЮМ”. Энэ бол хамгийн цэврээрээ, онолын бат суурьтайгаар монголчуудад байдаг.
Энэ сонгуульд үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөр тогтолцоогоор, өөр сонгууль хийж байгаа. Хувь тэнцүүлсэн байдлаар. Тэгэхээр энэ байдлыг УИХ-д дэвших гэж байгаа намууд маань яаж харж байгаа вэ? Хууль эрх зүйн хувьд шинэ намуудад боломж хэр олгогдож байна вэ?
Өмнө нь изм асуугаад байдаг чинь уул нь бол зөв. Тиймээс бид харийн юман дээр тулгуурласан үндсэн хууль, түүгээр зохицуулагддаг намын харилцаагаар л өнөөдөр том, жижиг эсвэл парламентын, гудамны нам гээд байгаа. Өөрөөр хэлбэл шинэ нам, хуучин нам, парламентын нам, гудамжны нам ч гэдэг юм уу ийм ойлголт байгаад байна. Гэтэл бид юугаараа уралдаж байх вэ гэвэл иргэдэд өгч буй танин мэдэхүйгээрээ. Иргэдээ гэгээрлийн хэрэгцээгээр нь нэгдмэл байлгадаг танин мэдэхүй, түүн дотроо монгол хүн яг ийм шүү, монгол гэх нэр чинь энэ шүү, монгол гэдэг улс чинь энэ шүү, монгол төр гэдэг чинь энэ. Үүнийг л төр гэж хэлдэг юм. Төрийн алтан хайрцагны бодлого гэдэг чинь энэ юм шүү гээд бүгдийг нь маш тодорхой иргэддээ таниулах ёстой. Үүнийг таньчихвал уул нь жинхэнэ иргэн гээд байгаа юм. Гэтэл өнөөдөр бид улсынхаа иргэн гэдгээ зарим нь мартчихсан, улс нь бүр иргэдээ мартчихсан ийм л явж ирсэн. Гэтэл төрөөрөө бадардаг л ёстой юм байгаа юм. Төрөөрөө бадарч байгаа зүйлийг л иргэн гэж хэлээд байгаа юм. Намыг ямар хэрэгцээгээр байгуулдаг юм бэ гэдэг л хамгийн чухал. Тэгэхээр “Алтан дээд гэрээ”-нд улс үүсэхийн үндэс нь бол гэр бүлийн харилцаа гэдэг. Гэр бүл гэхээр мэдээж эхнэр нөхөр хоёрыг хэлнэ. Гэхдээ мөн л үр хүүхэдтэй нь холиод байдаг. Харин гийчилж ирэгсдийн тав тухын орон зайг гэр гэж хэлнэ гэж “Алтан дээд гэрээ”-нд хэлдэг.
Нам гэдэг хэрэгцээ, нам гэдэг бодитой оршихуй ямар эрх зүй дээр тулгуурлан бий болсон билээ гэдэг асуулт. Гэтэл бидний өвөг аль хоёрдугаар зуунд хоёр намтай байсан. Нэг нь Их эзэн Чингис хааны "Тэнгэрийн зарлиг" гэдэг нам. Нөгөөх нь Гүр хан Жамухайгийн "Иргэний зорилгол" гэдэг нам байсан. Энэ хоёр нам Их монгол улсыг тунхаглахад нэгдэж нэг нам болж, улс гэрээ авч явж байсан ийм түүхтэй. Ерөөсөө намын хэрэгцээ юу юм гэхээр нийт улс үндэстэн, нийт ард түмнийг гэгээрлийн хэрэгцээ буюу танин мэдэхүйн хэрэгцээгээр нь нэгдмэл байлгах тэр хариуцлагыг хангаж байдаг зүйлийг л нам гэж хэлнэ. Өнөөдөр үндсэн хуулинд байх намын тухай ойлголт, үндсэн хууль байгаа бол тэрийг төрүүлсэн заавар онол байх ёстой. Харийн онол дээр суурилсан олон зүйлийг түрүүнд тавьж яриад байдаг. Гол уралдах, ялгарах зүйл нь иргэдэд өгч байгаа танин мэдэхүйг өгч байх нь чухал юм. Төрөөрөө бадарч байгаа зүйлийг л иргэн гэж хэлээд байгаа юм.
Танд баярлалаа.
Commentaires