top of page

“НЭГДМЭЛ ЭРХ ЗҮЙТ МОНГОЛ ХӨГЖИЛ” СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг бол “Бодлогын өрсөлдөөн” байх ёстой болохоос “ахуй тойрсон гоё ганган амлалтын жагсаалт” гэж ойлгодог болоод бид уджээ. Улсаа удирдах, төрөө түвшин сайхан удирдан жолоодохын үндсийн үндэс нь нэгдмэл эрх зүйн үндсийг зүй зохиролтой болгох нэн тэргүүний зорилго бөгөөд энэ хууль эрх зүйн орон зайд та бидний ажил хөдөлмөр, өдөр тутмын үйл хэрэг маань хэмнэгдэж байгаа. Туулсан бүхнээ нэгтгэн дүгнэж, өнгөрсөн цагийн алдаа оноо, ирэх цагийн сургамж байх бодит үнэнийг хүлээн зөвшөөрч, чи- би гэж талцахгүй, миний-чиний гэж булаацалдахгүй, хүний- өөрийн гэж ялгалгүй, манай- танай гэж хуваалгүй, их- бага гэж гололгүй, дээр- доор гэж үзэлгүй үндэсний эрх ашгаа дээдлэн, харилцан ойлголцож, хамтын хариуцлагаар бүтээн байгуулах, улс орныхоо ирээдүйн төлөө бүх нийтээрээ, бүхий л түвшинд эвлэлдэн нэгдэх цаг боллоо. Иймийн тул Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд төрийн бүрэн бүтэн байдал, засаглалын залгамж чанараар баталгаажигдах хөгжил дэвшлийн төлөө нэгдэн нийлж Монгол Улсынхаа ирээдүйг хамтдаа бүтээн байгуулах их үйл хэрэг нь Монголын ард түмэн, төр засаг, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хуулийн этгээд, хувь иргэн бүрийн эдлэх эрх, хэрэгжүүлэх үүрэг, хүлээх хариуцлага болоод байна.




















Comments


bottom of page