Дэлхий дахины засаглалын дэг журмын шилжилтэнд түүхэн шаардлагаар нэгдэн орсон ардчилсан гэх Монгол улсад үндэснийхээ хөрс сууринд шингэсэн ардчиллын онол огт хэрэгжсэнгүй. Бид туулан өнгөрүүлж байгаа 34 жилийн хугацаандаа харийн үзэл санаагаар ардчиллыг хамгаалж ирлээ. Тэгвэл бус бусдын энэ онол өнөөдөр биднийг хөгжлийн гацаанд эрхгүй оруулж байна. Цаашид ардчиллыг хэрхэн үндэсний суурьтай болгон төлөвшүүлэх вэ гэсэн асуулт Монгол улсын алсын бодлогын гол нүүдэл нь болох учиртай.
Ардчилал нэртэй даяарчлалын тулгалтын бодлогод дэлхий тэр аяараа нэг дэг журмын дор удирдуулж ирлээ. Харамсалтай нь энэ бодлого олон улс орны ондоошлыг үгүйрүүлсэн. Хил хязгааргүй газар нутаг, улс гэж үгүй. Үүнийг даяарчлалын хэт түрэмгий бодлого нотлон харуулж байгаа учраас л дэлхийн дэг журамд өөрчлөлт орж эхлээд байна. Чухамдаа энэ өөрчлөлтийн гараан дээр Монгол улс ч зогсож байна. Бид хаашаа хараалахаас ирээдүйд монгол монголоороо дангааршихын эхлэл тавигдана. Магадгүй монголоос хүн төрөлхтний энх тайванч нөхцөл байдал шууд хамаарахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид дэлхий нийтийн өмнө ямар үүрэгтэй юм бэ? гэдгээ танин сэхээрэх чухал сонголтын өмнө тулж ирээд байгаа билээ. Үүний тулд ард үлдээсэн мөрөө эргэн харж, зам мөр шулуун дардан байв уу?, эс бөгөөс хазгай муруй явж уу? гэдгээ бодитоор нь дүгнэх цаг болсон. Улс орон гэдэг хүний биеийн бүтцээр төсөөлбөл, эрхтэн системд гарсан өвчний оношийг зөв олохгүй бол эмчилгээ дом буруу тавигдахтай яг адилаар нөхцөл байдлаа бодитойгоор дүгнэж чадаагүй тогтолцоог цаашид засч залруулна гэдэг хий төсөөллөөс хэтрэхгүй. Үр дүнгүй хэрэг болно. Хөгжил гэдэг уруудан доройтохын нэр бус. Байгалиас заяагдсан өгөгдөл хөгөө авъяас бэлгэ болгон чадавхижуулах тухай ойлголт юм. Нэг үгээр хэлбэл олон давхар шилэн барилга Монгол Улсын хөгжлийг бүрэн илэрхийлж чадахгүй байна.
ӨЛЗИЙБАТЫН БАЯРАА ИХ НАМЫН ДАРГА
Цаг үедээ хэрэглэгдсэн эрх зүйн баримт бичгийг шинэчлэгдэх хэрэгцээг зүй ёсоор тавьж буй дараагийн цаг үедээ хэрхэн хувьсгах хэрэгтэй вэ гэдгийг тунгаах шаардлагатай. Үүнд бусдын хөгжлийн онолыг суурь болгосон Үндсэн хуулийн сэдэв зайлшгүй хамаарна. 1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ давуулан биелүүллээ. Үр дүнд нь бид эмх замбараагүй нийгмийг бүтээж чаджээ. Гэтэл аливаа нийгэм засаглалын эрх сүр нь эмх цэгцээс эхэлдэг. Үүний таг урвуу үзэгдлийг эцэг хууль биежүүлсэн гэхэд буруудахгүй. Харин эндээс бид өөрийн үнэ цэнээ хэрхэн гүн гүнзгий ухамсарласан бэ? гэдэг нь Үндсэн хуулийн эерэг үр дүн. Өөрийгөө олоогүй, өөрийгөө чимээлээгүй цагт хөгжлийн тухай цэц булаалдах нь цагийн гарз.
ӨЛЗИЙБАТЫН БАЯРАА ИХ НАМЫН ДАРГА
Өөрийгөө олох нь өвгөдийн сургасныг санаж сэрэх явдал. Эхлэлээ эс мэдэх хүмүүнд төгсгөл нь хүрц үгүй ээ гэсэн эртний сургаалтай ард түмэн бол монголчууд. Эхлэлээ гээсэн этгээдэд төгсгөл гэж байхгүйг хорвоогийн жам гэрчилдэг. Тиймээс үндэснийхээ мөн чанар, өвгөд дээдсийн сургасныг санаж сэрэх нь шинэ хөгжлийн эриний эхлэл байхыг Их нам ийнхүү энэ удаагийн парламентын сонгуулиар хариуцлагатайгаар мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: Мэдээ ММ Агентлаг
Comments