top of page

ИХНамын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Уулын ярилцлагыг хүргэж байна.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуульд МҮОНРТ-ийн Нам эвсэл бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлан ижил тэнцүү цагийг одоо олгоно гэж заасны дагуу МҮОНРТ бүх нэр дэвшигчдэд одоо хуваарийн дагуу оролцуулж мөрийн хөтөлбөрийг нь танилцуулж байгаа билээ. Ингээд сонгууль 2024 шууд нэвтрүүлэгт УИХ-ын сонгуульд Иргэний хөдөлгөөн намаас нэр дэвшигч Балдандоржийн Баттуул ирсэн байна аа танд энэ оройн мэнд хүргэе. За энэ оройн мэндийг хүргэе. За тэгэхээр миний хамгийн түрүүнд бас асууж байгаа нэг асуулт байгаа. Ер нь аливаа нам эвсэл бие даагчид бол өөрийн гэсэн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байгаа мөн одоо өөрсдийнхөө үзэл баримтлалаа одоо үзэгч сонсогчдод бас товчхон танилцуулж байгаа. Тэгэхээр юуны түрүүнд та бас одоо Иргэний хөдөлгөөний хөдөлгөөний намынхаа талаар? Тийм ээ ямар бодлогыг баримталж мөрийн хөтөлбөртөө юу тусгаж одоо энэ 2024 оны ээлжит сонгуульд оролцож байна вэ?

 За юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Миний бие Балдандоржийн Бат-Уул Иргэний хөдөлгөөний намын ЕНБД-ын албан тушаалтай. За УИХ-ын сонгууль 4 дүгээр тойргоос буюу Булган, Орхон, Хөвсгөлийн тойргоос нэр дэвшиж байгаа. За манай намын мөрийн хөтөлбөрийн хувьд бол энэ удаад Нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил гэдэг нэртэй мөрийн хөтөлбөр бол байгаа. За мөрийн хөтөлбөрийн хүрээнд бол Алсын хараа 2050 хөтөлбөрийн хүрээнд мөрийн хөтөлбөр маань бол гарч ирсэн. Нийт 9 зорилгын дагуу бид бүхэн өөрсдийн төлөвлөгөөний дагуу мөрийн хөтөлбөрөө бол оруулсан байгаа. За манай мөрийн хөтөлбөр юугаараа ялгаатай юм бэ? За манай нам ер нь юугаараа ялгаатай нам бэ гэдэг талаас нь ер нь бол ярьсан нь бол зөв байх аа гэж бодож байна. Сүүлийн 34 жил бол Монгол Улс ямар замаар хөгжив яаж явж ирэв? Одоо энэ 34 жилээ ер нь бол дүгнээд ярих цаг нь болжээ гэж бид бүхэн харж байгаа. За ямар зам мөрөөр явж ирснээ бол бид бүхэн мэдэж байгаа ардчилсан нийгмийг байгуулна аа гэдэг үндэслэл дээр Үндсэн хуулиа батлаад бид бүхэн өнөөг хугацааг өнгөрөөж ирсэн байна. За энэ дээр бид нар дүгнэлт хийж үзээд судалгаа гаргаад үзэхэд ерөөсөө хүн ялангуяа улс оршин тогтнохын тулд өөрийгөө ойлгох ёстой хүн өөрийгөө ойлгох ёстой улс үндэстэн өөрийгөө ойлгох ёстой өөрийгөө ойлгоё гэхээр таныг цаанаас чинь юу сонгож ирүүлсэн бэ гэдгээ зайлшгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Монголчуудад гээд тэгэх юм бол хэзээ ирэхээ мэдэхгүй хэзээ буцахаа мэдэхгүй хүний өөрийн хувь хүний сонголт бол байна. За мөн нэг газар нутагтай, нэг соёлтой, нэг хэлтэй за бидний үлдэх үр хүүхэд ч гэсэн цаашаагаа энэ газар нутагтаа бас хамтаараа бол амьдарна аа. Тэгэхээр яг энэ нэг бодс бодоод үзэх юм бол бид бүхэн сонголт гэж юу вэ сонгууль гэж юу вэ гэдгээ 1 дүгээрт хараад тэрийгээ зөв ойлгоод, за ямар үзэл баримтлалаар орох вэ гэдгээ ойлгоод тэрэн дээрээ тулгуурлаж мөрийн хөтөлбөр бол гарч ирэх ёстой. Тэрийг хүмүүсийн сонголтыг дэвшүүлж хүлээн зөвшөөрүүлдэг бүтэц нь нөгөө институц нь өөрөө нам байгаа. Тэгэхээр намын үзэл баримтлал энэ дээр маш чухал болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гэж байна вэ гэхлээр бид нар бол үндэсний судалгаа шинжилгээ шинжлэх ухааны шинжлэх ухааны баримт нотолгоо дээр 15 жилийн судалгаа хийж тэрнийхээ үзэл баримтлалыг өөрсдөө тодорхойлж үндэсний гүн ухаан дээр суурилсан намын үзэл баримтлалтай түүний дагуу гарч байгаа мөрийн хөтөлбөр байна аа. За мэдээж мөрийн хөтөлбөрийг хийхийн тулд одоогийн хууль эрх зүйн орчинд нийцүүлж хийх ёстой хуулийг чандлан мөрдөх ёстой тэр дагуугаа бид бүхэн бол ажиллаж байгаа. За энэ дээр хамгийн гол хэлэх гэж байгаа санаа маань юу вэ? Гэхлээр үндэсний гэдэг зүйл маань хэн нэгэн улс орон гэхээсээ илүү аливаа зүйл өөрийн гэсэн үндэстэй байх ёстой аливаа зүйлийг ойлгоё гэх л юм бол үндэс рүү нь орж уг руу нь орж бүрэн бүтэн ойлгож байж тэрэн дээрээ юу ургуулах вэ гэдгээ бас мэдэх ёстой. Тэгтэл сүүлийн 34 жил гэж яриад байгаа энэ зүйл маань үндсээ ойлгоогүй байж байж тэн дээр юу тарихаа бол? Бид нар өөрсдөө шийдээд яваад байсан байна. Тэгэхээр энэ үндсэн дээр бид нар юу ургуулж тариалах вэ цаашаа юу хөгжүүлэх вэ гэдгээ ойлгосон нам аа гэж. Бид бүхэн бол өөрсдийгөө томьёолж байгаа үүгээрээ ч ялгаатай болов уу гэж харагдаж байгаа. Баярлалаа.

Тэгэхээр би ерөнхийдөө та бүхний бас одоо үзэл баримтлалын ер нь үндэсний гэсэн яг энэ тодотголыг Иргэний хөдөлгөөний нам бас одоо яг үндсээ болгож байгаа юм байна. Тэгэхээрээ ер нь монгол хүний үнэ цэн үнэт зүйл өнөөдөр ямар түвшинд байна вэ гэж та бүхэн ер нь харж байна. Таны хувьд та бол одоо УИХ-ын ээлжит энэ сонгуульд 4 дүгээр тойрогт дэвшиж байгаа юм байна шүү дээ? Иргэний хөдөлгөөний намаас тэгэхээр энэ бол Булган, Хөвсгөл, Орхон гэсэн бас л ер нь болбол хойд бүс. Тийм ээ ингээд хамаарагдаж байгаа. Тэгээд энэ сонгуулийн сурталчилгаа эхлээд 4 хоночихлоо. Ер нь нөхцөл байдал бас ямар байна? Тэгээд миний бас саяын тэр үнэт зүйлийн талаар бас нэг товчхон та өөрийнхөө ойлголтыг бас хэлээд өгөөч.

Тийм зөв зөв монгол хүн. За миний бие хувь хүний хувьд бол Хөвсгөл аймгийн Цагаануул суманд төрсөн. За зун болгон л өвөө эмээтэйгээ тэнд бол зусдаг байлаа. За өвөө маань бол уяач хүн байдаг. Тэгээд зун болгон морины уяан дээр хамтдаа. Өвөөтэйгөө энэ монгол соёл монгол ёс заншил тэр болгоныг яг энэ морины уяа за тэгээд хөдөө ахуй дээрээ бол бүрэн дүүрэн бол ойлгож өссөн хүн. Боловсролыг бол би гаднаас хайсан хөгжлийг бол гаднаас хайсан ижий аав маань ч бол тэгж зөвлөсөн. За тэр ч дагуу бид нар бол 6 жил гадаадад сурлаа, Америкт нь сурлаа, Сингапурт сурлаа, Австралид бас мөн очлоо. Хятадад ч бас байж үзлээ. Хувь хүний хувьд бол хөгжихийн төлөө Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө гаднаас бол суралцъя аа гэж бодож яваад ирсэн. За суралцаж ирээд бас олон зүйлийг бол бүрэн бүтэн таньсан гэж бол хэлэхэд хэцүү. Хайсан зүйлээ бол бүрэн бүтэн олоогүй олохын тулд бас гаднын байгууллага одоо ялангуяа том том гаднын менежменттэй байгууллагад ороод суралцах юм бол тэндээс бас хайсан зүйлээ олж магадгүй ээ гэж явж байсан. Тэгтэл тэр эрэл хайгуул маань буцаад хаана очсон бэ гэхлээр яг л энэ үндэсний асуудал, өв соёлын асуудал, монгол хүн гэж ер нь юу юм бэ гэдэг байнгын зууралддаг тэр асуудал дээр л буцаад оччихож байгаа юм. Тэгж явсаар энэ манай намын хамт олон энэ намыг шинэчлэн зохион байгуулж үүсгэсэн. Тэр хамт олон маань яг энэ үндэсний онол номыг бүрэн бүтэн тайлсан байсан. Тэрэнтэй 5 жилийн өмнө учраад бол би нэг мөр шийдлээ гаргаж ер нь бол монгол хүн болж хөгжье гэх юм бол үндэснийхээ онцлогоор л хөгжих юм байна байна аа гэж ойлгож байгаа. За тэгэхээр үнэт зүйл гэж юу вэ? Монгол хүний үнэт зүйл гэж ер нь юу байна вэ гэж. Ер нь бол монголчуудын түүхийг хараад ирэх юм бол дэлхийн дайдыг эзэлж явсан агуу түүхтэй ард түмэн. За бид нар бол тийм агуу түүхтэй юм байна аа л гэж бодож байснаас биш яаж тэнд хүрсэн бэ гэдэг нь бол их сонин байдаг. За түүхэн баримт сэлт дээр бол одоо үндсэн 2 том сурвалж баримт бичиг байна. Нэг нь бол Монголын нууц товчоо. Нөгөөдөх нь сүүлийн үед олон түмэнд нэлээдгүй дэлгэрээд байгаа Алтан дээд үнэний аялгуу буюу Алтан дээд гэрээ гэдэг онолын 2 том түүхэн сурвалж баримталж байгаа. Энэ дээр бол монголчуудын түүх байгаа. За энийг хамгийн гол нь харахад бол нэг хүний түүхэн замнал юм шиг бичигдсэн хэдий ч тэр бол маш олон түвшинд уншигдах шаардлагатай байсныг бол энэ Алтан дээд гэрээ гэдэг буюу Монголын нууц товчоог тайлах тэр алтан түлхүүрээр нь тайлж онгойлгосноор энэ бүгдийг ойлгож ирж байгаа. Тэгээд Монголын нууц товчоо яаж эхэлдэг билээ? Дээд тэнгэрээс заяатай гэж эхэлдэг. Тэгэхээр энэ дээр бол монголчуудын тэр үнэ цэн, үнэт зүйл, бүх зүйл бичээстэй байна аа гэж харж байгаа юм. Монголчуудыг түүхийг нь сөхөөд үзэх юм бол ерөөсөө хүмүүний өв буюу тэр хөх нуруутнууд Монголын газар нутгаас тархан нүүсэн тэр 8 удаагийн том нүүдлээр хүн төрөлхтний энэ соёл, иргэншил, сүүлийн үеийн бидний гарт баримталж байгаа энэ бүх зарчмууд бол тэндээс үүтгэлтэй байна аа гэж бид бүхэн дүгнэж байгаа. Энэ нь ч шинжлэх ухааны баталгаагаараа бол гарч ирж байгаа гэж бид бүхэн харж байгаа.

Ерөнхийдөө бол ойлголоо. Тэгэхээр бас нэг зүйлийг би бас тодруулж асууя. Та Иргэний хөдөлгөөний намын одоо ЕНБД-ын хувьд Иргэний хөдөлгөөний нам 2024 оны энэ ээлжит сонгуульд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ямар ямар улсууд тийм ээ аль аль хэчнээн тойрогт нэр дэвшиж байгаа вэ бас та энэ талаар бас мэдээлэл өгөөч?

Тэгье за бүх тойрогт нэр дэвшүүлж байгаа мэдээж жагсаалт бол 48-аараа бүтэн дэвшиж байгаа за 124 нэр дэвшигч Монгол Улсын бүх тойргоос нэр дэвшиж байна аа гэж ойлгох нь зөв юм байгаа за онцлог хэд хэдэн статистик мэдээллүүдийг та бүхэнд бас хүргүүлэх нь зөв болов уу гэж бодож байна. За манай намын хувьд бол Монгол улсын хамгийн өндөр настай нэр дэвшигч байна. Өө за за хамгийн залуу нэр дэвшигч бас байна. За энийгээ бол бид бүхэн бол онцолж байгаа. За нийт оролцогчдын нэр дэвшигчдийн 11% нь бол докторын зэрэгтэй за наяад хувь нь бол магистр бакалаврын зэрэгтэй тийм хүмүүс бол дэвшиж байна аа. Хамгийн гол нь ерөөсөө л энгийн мэргэжлийн тэгээд өдөр тутамдаа ажлаа хэрхэн мэргэжлийн түвшинд гүйцэтгэх вэ гэж бодож санаж, сэтгэж явсан хүмүүс л нэр дэвшиж байгаа. Гагцхүү амьдралын нөхцөл байдлын тулгалтаар энэнд бол өөрчлөлт орохоос өөр аргагүй байна аа гэдгийг амьдралаараа хүлээн зөвшөөрсөн хүмүүс иргэнийхээ зоригийг гаргаад улс төрийн зориг гаргаад энэ өөрчлөлтийн түүчээлэгч нь манлайлагчид нь болъё өө гэж шийдвэр гаргаж энэ түүхэн сонгуульд бид нар 124 хүнийг нэр дэвшүүлж оролцуулж байгаа. Баярлалаа.

Та Иргэний хөдөлгөөний намаас тийм ээ 2024 оны сонгуульд 4 дүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт ингээд нэр дэвшиж байгаа. Тойрогтоо очиж амжив уу тэнд нөхцөл байдал ямархуу байна? Ер нь бол та Хөвсгөл аймгийн уугуул унаган хүүхэд юм байна шүү дээ?

За тойрогтоо сонгуулийн сурталчилгаа ихэссэнтэйээсээ хойш хойш бол очоогүй байж байна. За бид нар өнгөрсөн 6 сарын 12 буюу өчигдөрхөн сонгуулийнхаа нээлтийг албан ёсоор хийлээ. За сонгуулийн нээлт маань бол үнэхээр сайхан боллоо. Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан 3200 гаруй хүн нэгэн танхимд хуран чуулж намынхаа анхдугаар ээлжит их хурлыг бид бүхэн хийж чадлаа. За манай нам түрүүн 11 сарын 20-нд албан ёсоор ажиллах. Тэр эрх зүйгээ Дээд шүүхэд бүрхүүл бүртгүүлснээр олж авсан гэж та бүхэндээ бол хэлсэн. Энэ хугацаанаас хойш бид нар салбар нэгжээ байгуулаад олон түмэнтэйгээ ер нь бол намынхаа дотоод үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх бүтцээ байгуулж тогтолцоогоо биежүүлэх тэр ажлаа дээрээ бол гол анхаарлаа хандуулаад тэгээд энэнийхээ үр дүнг бид нар баярын хурлаа хийж өчигдөрхөн тэмдэглэлээ. За энэ дээрээс бол цаашаагаа одоо манай сонгуулийн сурталчилгаа орон нутаг болгонд албан ёсоор албан ёсоор одоо нээгдэж эхэлж байна аа гэж бодох юм байгаа юм. Тэгэхээр бид нар бол энэ сонгууль дээр бол яарч тэвдэхгүй байгаа. Амар амгалан байгаа сонгогч түмний маань хүлээлт ч гэсэн өндөр байгааг бид бүхэн ойлгож байгаа. Тэгэхдээ аливаа зүйлд дандаа ул суурьтай үндэстэйгээр ханддаг манай намын үзэл баримтлал бол яг энэ сонгуулийн сурталчилгаан дээр ч гэсэн илхэн харагдаж байна. Мэдээж тойргоос бол хүмүүс их хүлээлттэй байгаа гэдгээ бол хэлж байгаа уулзалтуудыг хийх шаардлагатай гэж бол хэлж байгаа. Тэгэхдээ ер нь явж явж нэр дэвшигч гэхээсээ илүү нам чухал. Тэгээд нам яагаад чухал вэ гэхлээр нам бодлоготой байх ёстой тэр бодлогын дагуу л УИХ-д сууж тэр бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө л тэр хүн болгон нэр дэвшигч болгон тэрнийхээ нэгэн эд эс гүйцэтгэл нь хаанаа байх вэ гэдгээ өөр өөрийнхөө үүрэг оролцоог ойлгож л нэгэн бодлогын төлөө нэгэн чигт шугамын төлөө явдаг болохоос биш хэн нэгэн хүн өөрийгөө хүнд таниулаад бол тэр одоо амжилтыг бол олохгүй байна. Энийг бол өнгөрсөн 8 сонгуулиар бид бүхэн бол харчихлаа одоо нам яримаар байна бодлого яримаар байна, ажил яримаар байна ярих гэхээсээ илүү хиймээр байгаад байгаа юм. Үйл хөдлөлөөр илүү бүгдийг харуулах гарц шийдэл бидэнд одоо хэрэгтэй юу хэрэгтэй, хэрэгтэй яг зөв. Тэгэхээр энийг бол бид бүхэн бол өнгөрсөн нөгөө 15 жилийн судалгаа гэдгээрээ бол бүгдийг нь тооцоод бол гаргасан тэгээд ирэх 4 жилийн хугацаанд бид нар юу хийхээ ч бол маш тодорхой хэлж байгаа. Энийг бол бид нар сонгогчидтойгоо нүүр тулж яг тэр халуун яриа өрнүүлж юу хийх гэж байгаагаа маш тодорхой тайлбарлаж өгөхөөс өөр аргагүй болно. За энийг бол тойрог болгон дээр явж байгаа манай нэр дэвшигчид ч гэсэн нэгэн бодлогын дагуу яг нэгэн чиг шугамын дагуу бүгд яриагаа хийж хүмүүстээ таниулна аа гэж бид бүхэн харж байгаа. Одоо манайхан ер нь бол тойрог тойрог руугаа мордоход бэлэн болоод л байж байна УИХ гэдэг бол одоо хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүн бол одоо хууль санаачлагч байх ёстой дан ганц одоо юу гэдэг юм тийм ээ тойрог бус. Одоо улс эх орны эрх ашиг ард түмний тийм ээ монгол хүний тэгээд тэр сайн сайхан амьдрах тэр эрүүл аюулгүй орчинд тийм ээ бүх салбарт л одоо чин сэтгэл зүрхээ зориулах ёстой гэж бид бүхэн хардаг.

Тийм. Гэтэл бас зарим ойлгохгүй тохиолдлууд ч бас байгаад байна тэ? Тэгэхээр та залуу хүний хувьд бас үүнийг яаж олж харж байна тэ?

 Яг зөв. Ер нь бол Монгол Улсын хөгжил л яримаар байгаа юм. За мэдээж тэр дунд бол аймаг, сумд, баг, за нийслэл, хороо бүгд л өөр өөрийн гэсэн хүсэж байгаа зүйл байгаа. Санаачилж байгаа зүйл байгаа тэгэхдээ ямар бодлогын дор нэгдсэн үзэл баримтлал тэр чинь өөрөө гүн ухаан онолтой байх ёстой тэр онолыг бол бид бүхэн бол олсон гэж харж байгаа. Тийм ч учраас намынхаа үзэл баримтлалыг олсон. Тэгэхээр аливаа зүйлийг хийхэд учир шалтгаан байх ёстой хүн өөрөө амьдрахын тулд хөгжлийн зорилго байх Ёстой сансар огторгуй, наран, саран ч гэсэн өөрийн гэсэн хөгжлийн зорилготой. Тэрийг таньж мэдсэн л манай өвгөдийн энэ онолын агуу гайхамшиг байгаад байгаа юм. Аливаа зүйлүүд уялдаа холбоотой маш нарийн зохиролтой байдаг. Тэрийг таньж мэдэх нь өөрөө жам Ёсны хууль байдаг тэрийг ойлгоод мэдэх юм бол төрийн бүтэц, засаглалын бүтэц, за нийгмийн харилцаа өөрөө зохицуулагдаж байдаг. Тэрэн доор харин одоо яг өгөгдсөн цаг хугацаа орон зайндаа та юу хийж чадах вэ гэхлээр нөгөө төлөвлөгөө төсөл гэдэг зүйлүүдийг бол ярих боломжтой болно оо. Энэ болгоныг манай нам бол бүтэн цогцоор нь гаргаж тавьж байгаа яг нэгэн дуугаар энийгээ тойрог болгондоо бол би таниулаад явна тэгэхээр нөгөө уялдаа холбоог хангах нэгдмэл бодлогын доор төлөвлөлтийн доор явах нь бол хамгийн чухал байна аа гэдэг нь бол энэ сонгууль дээр бүүр илүү нэхэгдэж ирж байна аа гэж бид бүхэн бол харж байгаа. Залуу хүний хувьд ч гэсэн би өөрөө улс төр мэдэхгүй улс төрд өмнө бол явж байгаагүй. Би бол санхүү бизнесийн салбараас бол оролцож байгаа тэрүүгээрээ бол мэргэшсэн. Гэхдээ аливаа нэг зүйл бол учир шалтгаантай байх Ёстой гэдгийг бол бид ч хүссэн манай намын хамт олон ч гэсэн энийг бол хүссэн. Яг энэ учир шалтгааныг хайсан эрэл хайгуул маань бид нарыг нэгэн нам болгож нэгдмэл хүч болгоход бол нэг цол болгож тэ нэг цол болгож нэгтгэж чадаж байгаа юм аа. Тэгээд нэгдмэл байж чадах л юм бол монголчууд хаа ч хүрч бол чадна. Тийм ч учраас энэ удаагийн манай намын сонгуулийн уриа бол Монгол сонголт гэдэг уриан дор манай бүх намын сурталчилгаа бол явж байгаа. Одоо Монголоо сонгомоор байгаа юм аа. Хэн нэгэн намыг биш хэн нэгэн хүнийг биш Монголчууд түүхэн хөгжлийнхөө гарцыг гаргаж ирэх тэр үндэснийхээ Монгол сонголтыг хийх зайлшгүй цаг нь болжээ гэж бид бүхэн харж байгаа. За баярлалаа.

 Ингээд МҮОНРТ-ээр үзэгч та бүхэндээ шууд нэвтэрч байгаа сонгууль 2024 Шууд нэвтрүүлэгт УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт Булган, Хөвсгөл, одоо Орхон аймгаас нэр дэвшиж байгаа Иргэний хөдөлгөөний намаас Б. Бат-Уул оролцлоо. Танд баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье, гялайлаа, та бүхэнд.





Comments


bottom of page