Өдрийн мэнд хүргэе үзэгчид ээ МҮОНТ ХХЗХ-ноос өгсөн одоо хуваарийн дагуу нэр дэвшигчидтэй ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна аа. За УИХ-ын одоо 2024 оны сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас жагсаалтаар нэр дэвшигч Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Аюушийн Мөнхбат ирсэн байна. Амар мэнд үү? За амралтын өдрийн мэнд хүргэе. Та сайхан амарч байна уу? За зуншлага хэр байна?
Зуншлага сайхан байна.
Ер нь орон даяар их сайхан зун болж байна. За манай одоо энэ сайхан Туулын шугуй дөрвөн уул Улаанбаатар хотод ямархуу зун эхэлж байна ямархуу сонгууль эхэлж байна гээд ярья даа.
Амралтын өдөр учраас Хоёулаа бас тэгэлгүй яах вэ тийм одоо бидний Иргэний хөдөлгөөний намынхны таньж мэдэж байгаагаар энэ бол Хан 3 л Их Алтайн орны бие за тэгээд Хатан Туул ижийн сав газар тэ за тэгээд Хөх Зүрх Их Хайрхан буюу Баянзүрх хан их хайрхан буюу Богд хайрхан тэ за нөгөө Сонгинохайрхан гэдгийг чинь бол манай намын андуудын таньж мэдсэнээр бол Сангийнх хайрхан гэж хэлж байна. За нөгөө Чингэлтэй хайрханыг чинь бол бидний танин мэдэхүйд бол Чингэлтэй хайрхан гэж хэлж байна. Ингээд Алтан Тэвшийн хөндийдөө та бид 2 өнөөдөр ярилцаад сууж байна аа тэгээд үзэгчид маань амгалан сайхан байна аа. За таны өмнөөс энэ намын батлах харагдаж байна. Түрүүн одоо та надад сонирхуулахад энэ энд бол одоо олон үзэл баримтлал Монголд тулгуурт одоо үзлүүд байсан шүү дээ. Энийг бас үзэгчдэд энгийн үгээр гэдэг юм уу өнөөгийн одоо магадгүй залуу үеийнхэнд бас нэг ойлгомжтой хэлбэрээр та тайлбарлаж яривал үгүй ээ яах вэ үнэн үгийг бас буруу хөрвүүлж буруу орчуулах юм бол хүч нь сулардаг л даа. Тэгэхээр монголчууд бол үгийн хүч ямар их байдгийг бол бүгд мэддэг. Тэгэхээр ам алдвал барьж болдоггүй, агт алдвал гэдэг, тийм ээ тийм учраас бид нар бас зарим юмыг хөрвүүлэхгүйгээр шууд хэлэхээс өөр аргагүй аргагүй ийм тохиолдол байдаг. За энэ бол манай намын одоо шинэ батлах байгаа. Тэгээд энэ бол намын одоо ээлжит их чуулганаар батлагдаад өнөөдөр улс орны өнцөг булан бүрд цаашлаад дэлхий даяар байгаа манай намын 160 мянган гишүүд дээр шинэчлэгдэх ажил бол эхлээд явж байна. За энэ намын батлах бол манай үндэсний боловсон хүчний үндсэн бичиг баримт болж ингэж гарч байгаа. За энэ бичиг баримт дээр байх ёстой ер нь Монгол хүнтэй холбоотой Монгол хүнийг хөгжүүлэх тэр гэгээрэл боловсрол, мэргэншил буюу мэргэжлийн тэр бүх зүйлүүдийг бүгдийг нь тусгасан байж байгаа. За дээр нь ерөөсөө Үндсэн хуульт төрийн доор оршиж байгаа хүмүүний хувьд бол хүний үндсэн эрх, ардын бүрэн эрх, эргүүний тэгш эрх гэсэн үндсэн 3 эрх хангагдаж байна уу үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр энийг хангуулахын төлөө ерөөсөө нам ажиллаж байгаа юм. Тийм учраас тэр бүх эрхүүдийг энд бүрэн дүүрэн илэрхийлээд тэр эрхүүдийг хангуулахын төлөөх хамтын үйл хэрэг буюу намын нийт хамтын хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх бүх үйл хэргүүдийг энд бид нар сүлдлэн бичсэн байж байгаа. Тэгэхээр энэ бүгд бол одоо өнөөдрөөс эхлээд өнцөг булан бүрд байгаа намын гишүүдийн маань өвөрт очиж байна. Тэгэхээр энэ намын батлахыг бас авахын тулд манай намын гишүүд намын хариуцлагын үндсэн 13 гэрээндээ бид нар бас нэгдэж байгаа. Тэгэхээр тэр бол бас намын их хурлаар батлагдсан дээр нь манай намын үндсэн онол болоод үзэл баримтлалын дагуу боловсруулагдсан ийм одоо үндсэн бичиг баримтууд байж байгаа. Тэгэхээр энэ бичиг баримтын дагуу бол ерөөсөө хүнийхээ өөрийн эдлэх ёстой бүрэн эрх за дээр нь төрөө байгуулсан зон олныг ард түмэн гэж хэлнэ ээ гэж. Тэгэхээр ард байхын өөрөөр хэлбэл тэр бас эрхийг хэрхэн эдлэх ёстой юм. За мэдээж улсын бүрдүүлж байгаа улс байгаагийн нэгдсэний хэрэгцээн дээр өөрөөр хэлбэл тэр хэмийг нь хүртэж байгаа иргэн гэж. Өөрөөр хэлбэл ямар эрхтэй байх ёстой юм бэ гэдэг энэ бүх зүйлүүд бол энд бүрэн дүүрэн илэрхийлэгдсэн байж байгаа. Тэгээд бид нар бол улсаараа төрөөрөө өөрөөр хэлбэл бадраагдаж тусгаар оршихуйн мөнх хэрэгцээгээ өөрөөр хэлбэл бүрэн дүүрэн тусгаар нэгдэхүйн мөнх орших хэрэгцээгээ бүрэн дүүрэн хамтаар хариуцаж байгаа ийм л нэг айл гэрийн буюу нэг улс гэрийн одоо иргэд. Тийм учраас бид нар бүгд хамар хариуцвал хамар харагдвал одоо дайлдаг хаяа харагдах юм бол хариуцдаг ийм л сайхан ёс төр уламжлалтай. Тэгэхээр энэ бүх ёс төрийг бүрэн гүйцээх гүйцээснийхээ үндсэн дээр өөрөөр хэлбэл тухайн хүний хөгжлийн түвшин илэрхийлэгдэж байдаг ийм л чухал бичиг баримт болж хувирч байгаа юм.
Тийм. За 160 мянган гишүүнтэй танай нам бас энэ удаа удаагийн УИХ-ын сонгуульд 10-нд биш тийм ээ 12-нд бас ёс төртэйгөөр нээлтээ хийж ингэж оролцлоо гэж байна. Чухам яагаад одоо энэ 12-оос та бүхний ажил нэгдсэн маягаар эхэлсэн юм бэ?
Энэ бол бас бид нарын 17 жилийн судалгааны ажлын үр дүн. Бид нар Их эзэн Чингис хааны цаг тооны одоо үндсэн цаглаврыг наран, саран, одон гэрийн, өөрөөр хэлбэл бүхий л хөдөлгөөний буюу бүрэн тоолох боломжтой болсон. Тэр цагаас эхлээд үндсэн тооллуудаа бид нар бас давхар хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр бид нарын өвгөд бол наран, саран, одон 3-ыг зэрэгцүүлэн өөрөөр хэлбэл яг жинхэнэ нөгөө нүүхүй оршихуй дээр нь бүрэн тоолж яг цагийг онодог ийм л үндэстэн байсан. Тийм ч агуулгаараа бид нар одоо жишээ нь тоон дээр 10.63 зэрэгтийг сэтгэшгүй гэж хэлээд хэрэглэдэг байсан байгаа шүү дээ. Тэгтэл энэ цаглаврыг одоо судлаад бүтээгээд гаргаад ирэхэд яг тэр 10.63 зэрэгт тоо жишээ нь хэрэглэгдэж байх жишээний. Тэгэхээр бид нар бол агуу оюун билигтэй өвөг дээдэстэй ийм хүмүүс тэр оюуны санг бүрэн дүүрэн уудлах эрх нь бидэнд ирсэн учраас бид энэ цаглаврыг боловсруулсан байж байгаа. Тэгэхээр энүүгээр өөрөөр хэлбэл аливаа үйл хэрэг цагаа заавал онох хэрэгтэй. Цагаа оновол зүгээ ононо зүгээ онох юм бол орон нь нээгддэг орон нь нээгдэх юм бол үйл хэрэг заавал бүтдэг ийм хатуу хуультай. Энийг л жам ёс гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр жам ёсыг бүрэн таньчих юм бол жамыг танивал ёс гүйцмой ёсыг гүйцээвэл төр бүтмой төр бүтвэл тэнгэр бүүмэй л гэж Алтан Дээд гэрээнд хэлсэн байж байгаа. Тэгэхээр төрвөл яах нь вэ? Бүтчих л юм бол тэнгэр буудаг ийм л учиртай. Тийм учраас Тэнгэрийн цаг гэж бас хэлсэн байдаг тийм за тэгэхээр бас Асар одоо ёс төгөлдөр ингэж одоо энэ удаагийн сонгуулийн ажил та бүхний хувьд эхэлсэн байна. За Иргэний хөдөлгөөний нам гэдэг бол нэрээснээсээ аваад Монголын одоо ардчиллын гол үнэт зүйл болсон үг үйлсээ айлтгах үзэл бодлоо илэрхийлэх тэр иргэдийн хөдөлгөөн энэнээс бол үүсэлтэй гаралтай гэж ингэж ойлгож байгаа юм.
Тэгэхээр өнөөдөр иргэний хөдөлгөөний одоо тэр оролцогч тэмцэгчид шиг тэр цогтой эх оронч хүмүүс одоо танай намд олон нэр дэвшиж байгаа болов уу?
Ер нь нэр дэвшиж байгаа бас хүмүүсийн мэдээлэл энэ тал дээр ер нь бол иргэний хөдөлгөөний гээд тэгэхээр хүмүүс бас андуурах гээд байдаг. Мэдээж бас энэ удаагийн сонгуульд бид нар бол амжилттай оролцоно яагаад гэхээр үндэсний хэмжээний нам болсон аль хэдийн одоо одоо аль ч намын нэгдээгүй тийм олон гишүүдийг бид нар бас нэгтгэж чадсан байна. Тийм учраас үр дүн бол хангалттай сайн гарна. Энэний ар дээр бидэнд бас яг жинхэнэ уг язгуурынхаа үндсээр бүрэн дүүрэн бас намынхаа нэрийг илэрхийлэх тэ тэр ажил буюу бид нарын товчлолоор бол Их нам гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр их гэдэг үг чинь өөрөө бас их нарийн үг л дээ. Зөв тайлж чадвал өөрөөр хэлбэл гэгээрлийн эх гэсэн үг л байгаа байгаад байгаа юм. Тийм. Тэгэхээр аливаа зүйл бидэнд танин мэдэгдэх тэр процесс эхэлж байгаад тэр хан анхны өөрөөр хэлбэл онч дохио. Тийм ээ, тэр бүх дохионуудыг, өөрөөр хэлбэл бид нар гэгээрэл. Тийм ээ өөр дээрээ хүлээж аваад буулгах тэр процессыг л өөрөөр хэлбэл хамгийн анхны цэг дээрээс нь гэгээрэл эхэлж байна аа л гэж ингэж үзэж байгаа юм. Тийм учраас их гэдэг үг бол эх өөрөө гүн гүнзгий ха хавтага агуулгатай гэгээрэл гэсэн монгол үг байгаа. Тийм ч агуулгаараа бид нар бол намаа бол Их нам гэдэг буюу одоо үндсэн товчлолоор нь бол их дуудах дуртай. Мэдээж иргэний хөдөлгөөнийхөн бол манай дотор олноороо байж байна. Тийм тийм байх. Би ч гэсэн өөрөө бас залуучуудын байгууллагын хүн. Тийм байлаа. Тийм энэ ч агуулгаараа бид нар бас 2016 онд Хулгайчгүй Монгол хөдөлгөөн гээд бүх л иргэний хөдөлгөөнүүд бидэнтэй нэгдээд хар цагаан жагсаалтыг бас хийгээд явж байсан тийм ээ за сайн сайн яг үнэн.
Та бол МЗХ-г одоо бас 8 жил тэргүүлж толгойлж байсан. Тэгэхээр дахиад эндээс ярихад энэ Нам Монгол орон бол залуучуудын орон болчихлоо залуучуудын сонголт маш чухал байна аа гэж. Тэгэхээр ер нь залуучуудын улс төрийн оролцоо гэж яг юу юм бэ? Улс төрийн оролцоо гэхээр л нөгөө сонгуульд нь оролцоод л намд нь элсээд л явахыг хэлээд байгаа юм уу. Улс төрийн оролцоог арай өөрөөр харж болох уу? Энэ тухайд?
Үгүй ээ ерөөсөө өөрийгөө олохыг чинь л хэлээд байгаа юм. Тийм. Тэгэхээр залуу хүн болгон өөрийгөө олоосой залуу хүн болгон өөрийгөө сээгээсэй. Ингэж чадах юм бол тэр өөрийнх нь сонголт бол монгол сонголт юм байгаа юм. Энийг л бид нар өөрөөр хэлбэл ард түмэндээ хэлж байгаа юм. Тэгэхээр манай нам бол зөвхөн сонгуульд оролцох гэж эсвэл сонгуулийн төлөө байгуулагдсан нам угаасаа биш манай нам бол ерөөсөө эх гэдэг нэрдээ бүрэн тэнцсэн нийт ард түмэндээ мэдлэг, танин мэдэхүй, гэгээрлийг өөрөөр хэлбэл бүрэн дүүрэн өгөх Монгол хүнд нь Монголыг нь бүрэн дүүрэн таниулах ийм л ажлыг зохион байгуулж байгаа нам. Тэгэхээр Монгол хүнд угаасаа язгуураасаа өөрт нь, ясанд нь, цусанд нь байгаа зүйлийг л бид нар өнөөдөр сэргээж байгаа. Тэрнээс биш бид нар бол хүн сургаад байгаа юм биш. Хүнийг одоо уриалаад байгаа юм биш эсвэл одоо хүнийг бас нэг буруу зам мөрөөр чирээд гулдраад байгаа юм биш бүх сонголтыг өөрт нь өгч байгаа. Тийм учраас ерөөсөө сонгодог ардчилсан нийгмийг бид нар хамтаараа нэгэн гэгээрэл дор өөрөөр хэлбэл бүрэн дүүрэн бүтээж дийлэх л юм бол энэ улс хөгжинө. Тэгэхээр энийг л бид нар 34 жил хийж чадаагүй тэгэхдээ энэ бол бас цагийн болц байсан цаг нь одоо ирсэн. Тэгэхдээ бид нар монгол сонголтоо хийчих юм бол өөрийгөө сонгочих юм бол энэ удаагийн сонгууль бол Монголын түүхэнд үлдэх ийм сонгууль болно.
За бид бол одоо олон зүйлийг ярьж байна л даа. Ялангуяа одоо уламжлалт гүн ухаан уламжлал одоо тэр агуу зүйлүүдийг их ярьж байна. Тэгэхээр би зүгээр энд нэг арай нэг өөр асуулт асуухаар та бол бас харилцаа холбооны чиглэлээр мэдээлэл технологи гэдэг бол улс орны хөгжлийг бас тодорхойлдог болчхож. Энэ зүйлийн тухай энэ улс орны хөгжлийг тодорхойлоход мэдээлэл технологийн хөгжил ер нь хэр үүрэгтэй юм бэ? Та бас энэ чиглэлийн хүн учраас харилцаа холбооны чиглэлийн хүн учраас яах вэ?
Улс орны хөгжлийг тодорхойлдог зүгээр нэг л үзүүлэлт тийм. Тэгэхдээ ер нь бол үүслийг үргэлжлүүлэхийг хөгжил гэнэ ээ гэж. Алтан дээд гэрээ бол бидэнд таниулсан. Тэгэхээр үүслийг өөрчилчих юм бол устгал болж байгаа юм. Тэгэхээр үүсэлтэй маань үүд үүтгэлтэй маань юу нийцэж байгаа юм юу нийцэхгүй байгаа юм бэ гэдгийг бид нар өөрсдийнхөө тархиар хэмжих ёстой ингэж байж. Өөрөөр хэлбэл монгол хүн, Монгол төр, Монгол засаг, Монгол улс гэр маань өөрөөр хэлбэл бүрэн бүтэн байх юм. Тэрнээс биш бол одоо юу гэдэг юм тийм ч харийн юм, сайхан юм ийм ч хүний юм гоё юм, миний юм ба ба гээд ингээд яваад байх юм бол бид нар хэзээ ч хөгжихгүй. Тэгэхээр энэ мэдээлэл харилцаа холбоо гэдэг юмыг чинь аль хэдийн 13 дугаар 100-нд одоо их эзэн Чингис хаанаас үүдээд Өгөөдэй хааны үед бүрэн гүйцсэн өртөө улаа гэдэг зүйл чинь бодитой хийчихсэн л байсан. Тийм. Тэгэхээр монголчууд бол хурд гэдэг зүйлийг бол үнэхээр үнэлдэг ийм ард түмэн. Тэгэхээр цахилаа цагаан сан бор соёолонгийн хурдаар иртэй уртай артай тэр бүх их юмыг одоо цогцлооно ооо л гэж байж байгаа юм. Тийм учраас бид нар бол дандаа хөлөг мориныхоо нуруун дээр төр улсыг эзэнт гүрнийг байгуулж байсан ийм л ард түмний үр хойч байсан. Бидэнд мэдээллийн технологи хэрэгтэй юу хэрэгтэй. Одоо 2004 онд Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар байгуулаад, өрх үүрт, интернэт, өрх үүрт компьютер гээд л за тэгээд харилцаа холбооны салбарыг бас бүрэн либералчлах тэр бүх ажлуудыг бол бид нар хийж байлаа. Тэгээд тэр үед бол хүн болгоны гарт гар утсыг нь бид нар бол бариулж чадсан. Монгол Улсын улсын бүх сум суурин газарт гар утастай болгож чадсан шилэн кабельтай болгож чадсан дээрээс нь ганцхан үндэсний телевиз орт үздэг байсан ард түмнийг олон сувгийг нь телевиз үздэг болгосон гэх мэтчилнээр маш олон ажлыг багцлаад хэлэх юм бол Цахим Монгол хөтөлбөрийг бид нар бол амжилттай хэрэгжүүлсэн. Тэрэнд бол манай салбарын за тэгээд тэр үед байсан эрх барьж байсан сөрөг хүчин байсан бүх л намууд үнэхээр энэ хурд нөгөө Монгол хүний нөгөө цус ясанд нь байгаа. Тэр чанар хурд нэхэж байсан учраас бүгдээрээ нийлж байгаад эвлээд бүтээчихсэн. Тийм. За баярлалаа танд. Та бол бас ингээд харилцаа холбооны чиглэлийн салбарын ийм хүн за нэвтрүүлгийн энэ хэсэг.
Энэ ярилцлагад УИХ-ын 2024 оны сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас жагсаалтаар нэр дэвшигч Аюушийн Мөнхбат оролцлоо.
Comments