Оройн мэнд хүргэе үзэгчид ээ МҮОНТ-ээр сонгууль 2024 шууд нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрсээр байна. Ингээд студид нэр дэвшигч ирсэн байна аа үзэгч та бүхэндээ танилцуулъя УИХ-ын сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Авирмэдийн Лхагвасүндэв ирсэн байна. Танд оройн мэнд хүргэе.
За оройн мэнд хүргэе танд.
За ингээд сонгуулийн сурталчилгаа эхлээд ерөнхийдөө 4 5 дахь хоног руугаа орчихлоо. Тийм ээ одоо намууд эвслүүд бие даан нэр дэвшигчид олон нийттэйгээ уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Өөрсдийнхөө үзэл баримтлал бодлогоо ярьж байгаа. Тэгэхээр Иргэний Хөдөлгөөний нам бусад ер нь нам эвслүүдээс юугаараа онцлог нам бэ?Та энэ талаар эхлээд ярих уу?
За Иргэний Хөдөлгөөний Нам гэдэг намын хувьд болбол бид нар энэ жил энэ Монгол улсын 2024 оны УИХ-ын сонгуульд болбол 124 хүнтэйгээр болбол одоо оролцож байна. За энэ дотроо бид нарт болбол олон одоо онцлогууд болбол бас нэр дэвшигчдийн маань дунд болбол бас байгаад байгаа юм. За хамгийн өндөр настай нэр дэвшигч хамгийн залуу нэр дэвшигч Улаанбаатар хотын одоо тойрогт болбол дандаа эмэгтэй нэр дэвшигчид за нийт 45% нь эмэгтэйчүүд гэх мэтчилний бас онцлогууд байна аа. Гол үндсэн юм нь Иргэний хөдөлгөөний нам цаашдаа ерөөсөө Монгол улсын хэмжээнд ямар үүрэг гүйцэтгэхээр яаж өөрийн онцлогоо одоо яаж тодорхойлж байгаа нам юм бэ гэвэл ерөөсөө төр гэдэг юм, засаг гэдэг юм, нийгмийн харилцаа гэдэг юм болбол өөрийн шинжлэх ухааны институт тогтолцоо системтэй шинжлэх ухааны институтээр оршиж байгаа болгон нь өөрөө нийгмийнхээ зүй тогтолыг ийг. Одоо хөгжлөө тодорхойлон авч явж удирдахуйн одоо арга барилаараа нам гэдэг зүйл болбол төрөө засгаа байгуулж түүнийхээ боловсон хүчнийг бэлдэж ард түмэнтэйгээ харилцаагаа хийж ингэж явах одоо суурь харилцаануудын болбол гол үндсийг нам өөрөө зангидаачих байх Ёстой одоо бүтэц байдаг. Харамсалтай нь одоо энэ сүүлийн 30 хэдэн жилийн түүхэн үйл явцаас ингээд харахаар зэрэг манай Монгол Улсын хэмжээнд байгаа намын институтүүдийн байдал маань болбол өөрөө тийм институт хэлбэрээ болбол одоо алдчихаад байна. Тийм учраас сонгууль маань хүртэл өөрөө өнөөдрийг хүртэл ингээд харахаар энэ УИХ-ын сонгуулийн 8 удаагийн сонгууль болбол угтаа технологийн бус сонгуулиуд яваад одоо сүүлдээ бүр сонирхогчдын сонгууль болж хувирч байх шиг байна. За сүүлдээ мөнгөний сонгууль болж хувирч байх шиг байна гэх мэтчилний. Одоо ийм байдал руу очоод байна аа. Тэгэхээр энэнээс бид нар гарах хамгийн гол арга нь болбол үндэсний онцлогтой жин жинхэнэ сонгууль гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдэг дээр хариулт өгөх ёстой юм байна аа гэж бид болбол үзээд байгаа юм.
Тх тэгэхээр таны ярианаас үндэсний онцлог гэсэн үг надаа их содон тусаж байна л даа. Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа дэвшигчид нь манай сонгууль 2024 шууд нэвтрүүлэгт оролцохдоо бас ерөнхийдөө үндэсний гэдэг үгийг их тодотгож байгаа. Дэд даргын хувьд та энийг бас өөрийнхөө үзэл баримтлалаар тийм ээ намынхаа үзэл баримтлалын зүгээс зүгээс тайлбарлаж бас яривал юу юун дээр яг үндэсний гэсэн ийм онцлогуудыг оруулж ирж байна.
Тхх үүслийг үргэлжлүүлбэл хөгжил юм аа гэж. Ерөөсөө уур амьсгалаас угсаатан зүй үүсэж угсаатан зүй нь өөрөө зан заншил болоод өв соёл түүхийн үнэт зүйлийнхээ хэм хэмжигдэхүүнээс үндэсний тогтолцоо бүрэлдэж за тэгээд 3 цагийг баттай авч явах тэр ирээдүй гэдэг юмаа баттайгаар одоо харж удирдаж авч явах тэрхүү чадамжид хүрэх тэр бололцоог болбол өөрөө улс байгуулна аа гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр зэрэг одоо Иргэний хөдөлгөөний намын хувьд болбол энэ Монгол Улс гэдэг юм чинь ямар угсаатан юм бэ? Тэгээд ямар үндэстэн юм бэ? Энэ уур амьсгал газар нутаг жилийн 4 улирлын онцлог хоногийн 20 градусын зөрүүтэй байгаа жилийн 80 градусын зөрүүтэй энэ дэлхийн бүх улирлуудын онцлогийг өөртөө агуулсан энэ газар нутаг маань өөрөө ямар учиртай юм? Энэ дээр ямар биологийн төрөл зүйл энэ угсаатны зүй тогтол бий болоод байгаа юм? Бидний дархлаа бидний сэтгэн бодох чадвар юу юм тэгээд бидэнд яг тохирох төр эрх зүй, засаг эрх зүй, тэр нийгмийн эрх зүй гэдэг юмнууд нь ямар байх ёстой юм. Энэ болгоны чинь хүчин зүйл судалгааны институтээр тодорхойлогдож гарч ирж байж түүн дээр тулгуурласан төрийн бодлого зас засгийн бодлого явж байж. Тэгээд нөгөө эдийн засгийн хэрэглээ нь өөрөө хүн болгоныхоо нийгмийн харилцаанд өдөр тутмынхаа болоод сарынхаа жилийнхээ хэрэглээг бүрэн дүүрэн хангадаг тэрийг хангадаг тэр цалин пүнлүүтэй нийгмийн харилцаатай тийм эдийн засгийн тогтолцоотой болохын тулд эхлээд хүн болгоноо ажлын байртай болгодог бүгдээрээ ажлын байртай байх ёстой энийг бол төр хариуцах ёстой энийг бол засаг бүтээж өгөх ёстой гэх мэтчилний энэ хүчин зүйлийн суурь юмнуудыг өнөөдрийн энэ бид нарын нийгэмд болбол өнөөдөр намууд маань гүйцэтгэж чадахгүй байгаа учраас бид нарын одоо энэ удаагийн 24 оны сонгуульд ард иргэддээ хэлж байгаа буюу хийх ёстой гэж төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу танилцуулж байгаа. Мөрийн хөтөлбөрийн маань юманд болбол энэ зүйлүүдийг л бид тодорхойлоод байгаа юм. Тийм учраас болбол монгол үндэсний онцлог гэдэг юм нь өв соёл зан заншил, монгол хүний сэтгэхүй, уур амьсгал. Түүндээ тохирох төрийн бодлого тэр нь бидэнд байсан уу гэхээр байсан. Хэзээ байсан бэ гэхээр зэрэг Монголчууд 13 дугаар. 100 гэж нэг агуу том түүх байгаад байна. Хүннү гэж бас асар том түүх байгаад байна. Тэдгээрийн нууцыг бид нар өнөөдөр судалж таньж мэдээгүйгээр ингээд олон улсаас одоо олон талын хуулбар хийх гэж ингэж одоо үзээд байгаа юм байна л даа. Тэгээд тэр нь болбол угтаа тэндээ сайн зүйл байж болно. Энд Монголд ирэхээр тохирохгүй юмнууд бас байдаг байна аа. Саяын нөгөө миний хэлээд байгаа үндэсний маань зүй тогтлын тодорхойлолтуудад гэж ингэж одоо харах ёстой юм байна лээ. Тх иргэний хөдөлгөөний намын хувьд бол 15 жилийн хугацаанд бол ийм суурь судалгаануудыг маш сайн хийсэн гэдгийг бол тодотгож ер нь байнга ярьж байгаа. Тэгэхээр салбар бол бүр дээр тийм ээ бид бүхэн одоо эрүүл мэнд одоо дэд бүтэц, одоо боловсрол гэр бүл бидэнд ярих. Одоо энэ асуудлууд бол маш их бий.
Ер нь онцлоод та энэ нэвтрүүлгийн хугацаанд бас онцолж ярих зүйл юу байна? Энэ судалгаанаас юуг үндэслэв?
Ер нь болбол төр болон орших улс байхын утга учир чинь өөрөө үндэсний өв соёл түүх зан заншил гэдэг юм нь өөрөө нөгөө биологийнхоо төрөл зүйлийн давтагдашгүй байдаг тэр хүчин зүйл дээрээ тулгуурласан тэр гүн ухааны хэмжигдэхүүнээр бий болгосон тэр олон талт хөгжлийн зүй тогтоож зангидаж явдаг юм чинь. Үндэсний онцлогт нь өөрт нь зан заншил гэдэг зүйл хамгийн чухал юм байгаад байгаа юм. Энэ зан заншлын судалгаа өнөөдөр төрийн эрх зүйд харамсалтай нь аягүй муу бас яваад байгаа гэж хэлэх гээд байгаа юм. Бид нар яагаад тэгээд байна вэ гэхээрээ зэрэг нэгдмэл төрийн стандартууд алга. Зан заншлын за олон талт тэр зан заншлуудын бүхий л хөгжлүүдийг манай намын түвшинд болбол угтаа 1 760 гаран өв соёл зан заншлын тайллууд бол бүрэн дүүрэн гарчихсан байгаа. Тэрийг бид нар болбол төрийн эрх зүй болгож бас гаргах нь зүйтэй. Стандартын хэмжигдэхүүнтэй байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тэгэхгүй болбол хүн болганы дур аар одоо товлоод. Ингээд Монголын үндэсний өв соёл гэдэг юмыг өнөөдөр үгүй хийлгэснээс болоод стандартгүй явуулснаас болоод үндэстэн тэр дундаа Монгол гэдэг улс өөрөө байх уу байхгүй юу гэдэг юмны маш эмзэг эмзэг асуудал руу бас орчихсон байна аа гэж ингэж харагдаад байгаа юм. Тэгэхээр болбол энэ Монголын газар нутаг дээр байгаа энэ хүн болгоны хариуцах ёстой тэр монгол үндэстний тэр хэм хэмжигдэхүүн чинь өөрөө төрийнхөө стандартаар тэр өв соёлынхоо хэм хэмжигдэхүүнээр бас явах ёстой юм байна аа гэдгийг бид нар болбол бас нэг чухалчлан онцолж байгаа тх таны түрүүний хэлж байгаачлан одоо бүхий л салбарын судалгаанууд байна аа. Тэр бүхий л салбарын судалгаануудын зүй тогтол болгоноор Хөгжлийн төлөвлөгөө гэдэг юмыг болбол бид нар хийсэн юм аа тийм тэрэн дотор тулгуур хүчин зүйл нь болбол энэ Монголын өв соёл зан заншил гэдэг юм болбол зайлшгүй Монгол хүнийхээ энэ уур амьсгал бие биологийн төрөл зүйлд тохирсон байдлаараараа бас зайлшгүй стандартчилалтай явах юмыг бид болбол бас гаргасан байгаа л даа. Тх дэлхийн хүн төрөлхтөн даяарчлагдаж байна.
Дэлхий бөөрөнхий биш хавтгай болж байна гэж бас хүмүүс ярьдаг. Та энэ дээр ямар бодол байдаг вэ?
Энэ байгаль дэлхийн уур амьсгал, төрөл энэ газар зүйн байршил тогтцууд өөрчлөгдөж нэг уур амьсгалтай нэгдмэл одоо бүгдээрээ нэг улиралтай болчхоогүй л юм. Болбол тэнд болбол энэ даяаршил гэдэг зүйл нь мэдээллийн хувьдаа хавтгай байж хүрэлцэх ч гэсэн угтаа тэр үндэстэн болгоны өөр өөрийнх нь зүй тогтлоос үүсэн бий болж байгаа тэр жам ёсны хуулийнх нь дагуух тэр ондоошил гэдэг юм бол зайлшгүй байна. Энийг хэрэв хольж нийлүүлээд ирэх юм бол угаасаа үндэстэн байхгүй болно. Үндэстэн байхгүй бол дэлхийн хүн төрөлхтөн өөрөө байхгүй болно. Тийм учраас болбол энэ үндэсний өв, соёл зан заншлууд гэдэг болбол тэр өөрийнх нь гүн ухааны эрх зүйгээр бий болж үүсэж тогтсон тэр урт хугацааны зүйлийг бол төрийн эрх зүйд зайлшгүй авч явах ёстой зүйл тх. Тэрийг болбол глобалчлал даяарчлалаар нэгтгэж болохгүй ээ гэж хэлнэ. Тийм. Ер нь бол одоо энэ чиглэл рүү л явж байна л даа. Монгол төрийн зүй тогтол өнөөдөр тогтолцоо ямар байгаа гэж харж байна аа? Монгол төр гэж байна уу гэвэл одоо яг онолын дагуу манай намын одоо баримталж байгаа 13 дугаар зууны тэр агуу их бүтээмжид хүрсэн Хүннүгийн тэр бүтээмжид хүрсэн алтан дэлгэрээний онол гэж онолын зүй тогтлоос бид нар энэ бүхнээ гаргаж байгаа л даа. Тэгээд тэр онолыг одоо олж авсны тэрнийг таньж мэдсэний хүчин зүйлээс бий болж байгаа зүйлээр хэрэв харах юм болбол манайх одоо яг жинхэнэ төр гэдэг юм байна уу гэвэл байхгүй гэж хэлэх онолын тодорхойлолтоор бол тийм байгаа шүү. За энэ болбол нэлээдгүй гүнзгий тайлбар луу орж бас нэлээдгүй урт хугацааны яриа бас болох юм байгаад байгаа юм. Тийм бид болбол зайлшгүй тэр төртэй байх төрийн онолтой байх гэдэг юмыг бий болгож байж л тэр. Төр гэдэг юмны эрх зүйт харилцаа өөрөө бодлогын эрх зүй нь зөв болжээ. Засаглал гүйцэтгэл гэдэг юм өөрөө тэр чиг үүргийн буюу гүйцэтгэлийн эрх зүйг бүх мэргэжлийн стандартуудын нэгтгэлээр удирдан зохион байгуулж байж нийгмийн харилцааны инженерчлэл гэдэг юм өөрөө зөв оршин тогтнодог юм байна. Тэгж байж тэндээс чинь нөгөө үрэгдэл хорогдолгүй, өвчин эмгэггүй элдэв одоо нийгмийн өнөөдөр бий болчхоод байгаа энэ гажуудал болгон чинь байхгүй тийм нийгэм одоо байгуулагдах ёстой гэж бид үзэж байгаа. Тх манай намын хувьд болбол энэ нь өөрөө хөгжлийн төлөвлөгөөгөөрөө бид нар болбол 100 одоо 20 гаран жилээр нь болбол шууд хийчихсэн байгаа тх. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлж эхэлнэ ээ л гэсэн үг. Бид нар хүн төрөлхтөн эх дэлхийтэйгээ хүйн холбоотой байгаль эх дэлхийгээ хайрлах экосистемийн асуудал тийм ээ экологийн талаар гээд энэ тал дээр их чухалчилж авч үзсэн байх мөрийн хөтөлбөртөө ерөөсөө экологи гэдэг зүйлийг бид нар суурь одоо улс эх орны хөгжлийн тогтолцоо системийн бүхий л олон талт салбарын бодлогодоо бүрэн дүүрэн суулгаж явахгүй болбол энэ байгаль дэлхийгээс л бид заяагдмал учраас тэрхүү заяагдмал зүй тогтлоо. Бид сууриа үгүйсгээд түүнтэй тохирохгүй зүйл хийгээд эхлэх юм болбол өөрөө хүн төрөлхтөн орших уу оршихгүй юу? Тэр дундаа Монгол улсын хувьд ч гэсэн ийм асуудлууд тулж ирнэ. Тийм учраас болбол бид нар экологийн энэ тухай ярих гэж байгаа бол нүүдлийн соёл иргэншил ярихаас өөр замгүй. Нүүдлийн соёл иргэншил гэдэг энэ. Мөнх оршихуй дотор мөнхийн хөдөлгөөнтэй бүгд зохирно. Дасан зохицолдтой хөдөлж байгаа тэр зүйлийн бүхий л үйл явцыг тохирох одоо тэр төрийн удирдлага, засгийн одоо бүтэц тогтолцоо, нийгмийн харилцаа, тэр нийгэм, улс төр, нийгэм, эдийн засгийнх нь харилцаанууд яаж явах ёстой юм бэ гэдэг юмнуудыг л бид нар тэр хөгжлийн төлөвлөгөөнд одоо бүрэн дүүрэн суулгачихсан байгаа дотор. Тэрийг ингээд Монгол улс даяар бид нарын хөгжлийн төлөвлөгөө бүрэн дүүрэн хэрэгжээд эхлэх юм. Болбол бидэнд юу бий болох вэ гэхээр энэ нийгмийн маань өнөөдрийн энэ гажаад байгаа болгон өөрөө эвлэн нэгтгэгдэх буюу засаж зохь зохицох тэр бүхий л үйл явцууд бол бий боллоо л гэж манай нам үзэж байгаа. Тх ер нь бол бүгдээрээ хэлэлцэх ёстой энэ цаашаагаа гарц шийдлийг хайх ёстой гэж хардаг л даа. Тийм гарц шийдлийг болбол Монгол Улсын төр засаг ч гэхээсээ илүү бүүр дэлхийн хүн төрөлхтөн хайж л байна л даа. Өнөөдөр тийм байдалтай болбол хүрчихсэн явж байна. Зүгээр монголчууд өнөөдөр энэ сонгуулийн тухай нэгэнт богино хэмнэлтэй тодорхой цаг хугацаатай энэ үйл явцад одоо орчихсон байгаа. Нэгэнт энэ үйл явцын хүрээнд бол одоо дэлхийн хүн төрөлхтний үйл явц ярих гэхээсээ илүү дотоодынхоо үйл явцад ерөөсөө үндэсний онцлогоороо, өөрийнхөө үүсэл гарвальтай нэгдсэн тэр төр эрх зүйд удирдлагын тухай л бид нар одоо нэгтгэл шийдвэр гаргаж байж Монгол Улсын хөгжил яригдах боломжтой. Олон улсаас бол техник технологи болоод олон талт хөгжлийн бүхий л хүчин зүйлүүдийг болбол бид авах нь зайлбаргүй шүү дээ. Зарим нэг зүйлийг болбол бид нар өөрсдөө зохиодог боддог тухай бодох гэхээсээ илүү хүний нөөц нь ч хаа байна тэ бидэнд одоо боломжууд нь хүртэл хаа байна гэдэг олон талын юмаа зөв дүгнэж байгаад шууд хуулбарлаад авах юмнуудыг бол техник технологийн тухай асуудал энэ тэр бол маш хурдтай авах хэрэгтэй. Тх үндэсний суурь бодлого нь юу юм бэ гэдэг юмаа л бүрэн дүүрэн хүнийхээ стандарт дээр ч тэр ХАА салбар одоо эрүүл мэнд боловсрол бүхий л салбар бүхий л салбар дээрээ бид нар болбол тэр үндэсний стандартуудаа бүрэн дүүрэн гаргаж авах ёстой. Тэрийг болбол бид нар бүрэн дүүрэн бас төлөвлөсөн байгаа. Намын тухайд хүн төрөлхтөн байгаа цагт хүн байгаа цагт нийгэм байгаа цагт стандарт бол зайлшгүй байх ёстой дагаж мөрдөх ёстой л гэж ярьдаг л даа тэ? Тийм тэрэнтэй болбол Монгол улсад бол стандарт бий юу? Монгол улсад өнөөдөр стандартууд болбол байж байгаа гэхдээ нэгдмэл стандартын эрх зүйн тухай яриа байв гэх юм бол одоо өнөөдөр бас байхгүй байна. Тэр нь юу гэхээрээ зэрэг нийгмийн стандарт нийгмийн зохион байгуулалт нь өөрөө нэгдсэн стандартаар хангагдах боломжит одоо тогтолцоо системд хүрээгүй учраас тэр нэгдмэл стандартын тухай ярих боломжгүй байгаа.
Тх бидэнд бас оноо өгчихсөн 15 минутын хугацаа бас өндөрлөгдөх нь дөхсөн байна л даа. Танд магадгүй миний асууж чадаагүй би энэ зүйлийг хэлэх ёстой байсан гэсэн дутуу орхичихсон зүйл байвал хэлж болно.
За Монголчуудын хувьд энэ 24 оны одоо сонгуулийн хувьд болбол түүхэн тийм цаг хугацаа ирж байгаа гэж бид үзэж байгаа. Тэгээд энэ түүхэн цаг хугацаа нь бид одоо юугаар бас түүнийг үзээд байгаа юм бэ гэхээрээ зэрэг дэлхий нийтийн энэ байгаль зүйн өөрчлөлттэй холбоотой маш олон төрөл зүйлийн тодорхойлолтууд судалгааны эхүүд бас бид нарт яригдах боломжтой түүгээр бас баталж ярих ч бас шинжлэх ухааны суурь зарчмаар нь ярих боломжууд болбол байгаа. Гэхдээ энэ түүхэн цаг хугацааны сонголтыг Монголын ард түмэн тэр Монгол гэдэг үндэсний эрх зүйгээ сонгосон цаг дор бид нар бусдын эрх зүйтэй бас хөл нийлэх боломж бүрдэнэ шүү гэдгийг л одоо нийт сонгогчдодоо хэлэх байна. Тэгээд Монгол сонголт гэдэг сонголтын доор бид нар өнөөдөр сонгуулийнхаа уриаг хийгээд ингээд одоо Тх Монголынхоо ард түмэнд бас саналаа тавиад явж байгаа. Тх нэвтрүүлгийн эхэнд Иргэний хөдөлгөөний нам дэвшиж байгаа хүмүүсийнхээ та тоог хэлсэн шүү дээ. Намынхаа нэр дэвшигчдэдээ бас амжилт хүсэж болно. Ганц өгүүлбэр ярьдаг юм аанхан за Монгол Улсын хувь заяаны төлөө тэр дундаа дэлхийн дээвэр дээр гардаг дээд тэнгэрээс заяат гэж хэлэгддэг нийт монголчуудын өмнөөс одоо Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж Монголынхоо сайн сайхны төлөө ирээдүйн үр хойч үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ гарган одоо явж байгаа нийт Иргэний хөдөлгөөний намынхаа нэр дэвшигчдэд бүгдээрэнд нь амжилт хүсье ээ.
За баярлалаа УИХ-ын сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Авирмэдийн Лхагвасүндэв оролцлоо. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа за
Comments