Иргэний Хөдөлгөөний Намын ээлжит бус Иргэний анхдугаар их чуулган 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 352 гишүүний ирцтэйгээр хуралдаж Иргэний хөдөлгөөний намын Бага чуулганы товоо тогтоож, Хяналтын ерөнхий зөвлөлийн гишүүдээ сонгож батлав. Ийнхүү Иргэний II бага чуулганаа 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 117 гишүүдийн ирцтэйгээр хийж, Бага чуулганы гишүүдийг 33-р нэмэгдүүлж, нийт 168 гишүүнтэй болсон. 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ИХ намын ээлжит бус Иргэний III бага чуулган 134 гишүүдийн ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох тухай хэлэлцэж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “Нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил” нэртэйгээр баталсан. Мөн ИХ намын Үндсэн дүрэмд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолыг баталснаар 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргалаа.
top of page
bottom of page
Comments