2024 оны УИХ-ын сонгуульд 124 нэр дэвшигч өрсөлдүүлж байгаагаараа намуудын жагсаалтанд эхний гуравт бичигдэж байгаа Иргэний Хөдөлгөөний намын зүгээс ээлжит сонгуулийн нээлтээ ёслол төгөлдөр хийлээ. Их чуулганд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын 1000 гаруй үүрээс 3800 намын гишүүд төлөөлөгчид оролцлоо. Ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдлыг эрхэмлэсэн мөрийн хөтөлбөрөө нийт гишүүд, дэмжигчиддээ танилцуулсан юм.
Их чуулганаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн уриа, дуудлагаа баталж, намын туг залах ёслол, нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол, намын хороодод гэрчилгээ, тамга, туг гардуулах ёслол, намын гишүүдийн андгар өргөх ёслолуудыг зохион байгууллаа. Нийт төлөөлөгчдийн 46% нь эрэгтэй, 54% нь эмэгтэй дэвшигчид гэдгээрээ жендэрийн тэгш байдлыг хангахын зэрэгцээ, улс оронд тулгамдаад байгаа асуудлыг цогцоор нь шийдэх, ард иргэдийн өмнө нь сонсож байгаагүй мөрийн хөтөлбөрийг танилцуулсан талаар мэдээллийн MNB, ТВ9, ТВ5, ТВ3 зэрэг тв сувгууд онцолж хүргэлээ.
Comments