top of page

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ: МОНГОЛ СОНГОЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

: Өнгөрөгч 34 жилийн хугацаанд монголын гэх тодотголтой парламент хэлбэрийн хувьд ажилласан байдаг. Харин агуулгын хувьд үндэсний язгуур эрх ашгийг ханган ажиллаж чадсан уу гээд дүгнэвэл учир дутагдалтай. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд монгол сонголт хийгдэж, энэ сонголтын үнэ цэнээр монголын язгуур үнэт зүйл сэргэн батжих учиртай гэдгийг Иргэний хөдөлгөөний намаас тодотгож байна. Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, 21 аймаг, 9 дүүрэг үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн Иргэний хөдөлгөөний нам үзэл санаа, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны зарчмаа иргэд сонгогчдод сонгуулийн штабуудаараа дамжуулан танилцуулж байна.


Монголчууд үндэснийхээ язгуур үнэт зүйл дээр үндэслэн нэгдмэл гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг болсныг Иргэний хөдөлгөөний нам сануулж байна. Монголын улс төрийн хүлээн зөвшөөрөгдсөн, бүтцийн хувьд үндэсний хэмжээний үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байгаа Иргэний хөдөлгөөний нам, ИХ нам 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа штабуудаараа дамжуулан иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөр, үнэт зүйл, онол, зарчмаа танилцуулж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд мэдээлэл хязгаарлагдмал хүрэх учир Иргэний хөдөлгөөний намын онол, үзэл санаа, мөрийн хөтөлбөртэй нарийвчлан танилцах хүсэлтэй иргэд сонгогчдыг УБ хотын дүүрэг хороодод байрлах Иргэний хөдөлгөөний намын хорооны байр, сонгуулийн штабуудын байранд биечлэн ирж танилцахыг урьж байна.  

Д.Туул Иргэний хөдөлгөөний намын 15 дугаар хорооны дэд дарга

Иргэний хөдөлгөөний намын сонгуулийн штабуудаар иргэдийн урсгал тасрахгүй байна. Аргагүй үнэ цэнэтэй, шинэ сэргэг зүйлийг хүсэн эрэлхийлж байгаа сонгогчид Иргэний хөдөлгөөний намын санал болгож буй онол, мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн гарц гаргалгааг сонсож судалж байна. Дашрамд дурдахад, Иргэний хөдөлгөөний намаас 2024 оны парламентын сонгуульд 57 эмэгтэй нэр дэвшигчийг өрсөлдүүлж байгаа нь улс төрд хүйсийн харьцааг эн тэнцүү байлгах хүчилсэн бодлого бус харин нийгэм цаг үеийн шаардлагаар ийм эрэлт нэхэгдэж байгааг Иргэний хөдөлгөөний нам олж харсаны илрэл юм. Энэ хандлага үйлдэлд иргэд онцгой талархаж байна. 

А.Цэнд-Аюуш Иргэний хөдөлгөөний намын 14 дүгээр хорооны дарга

Иргэний хөдөлгөөний намын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, онол, үзэл  санааг судалж байгаа иргэд намын дэмжигчээс итгэл үнэмшлээ бататган гишүүнээр элсэх шийдвэрийг гаргаж, намын гэишүүний үнэмлэхээ гардан авч байна.

П.Болортуяа Иргэний хөдөлгөөний намын 14 дүгээр хорооны дэд дарга

Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, 21 аймаг, 9 дүүрэг үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн Иргэний хөдөлгөөний нам үзэл санаа, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны зарчимтай танилцахыг хүсвэл сонгуулийн штабыг зориорой. Сонгуулийн штаб, намын хорооны байруудын хаяг байршил, дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк дэх “Иргэний хөдөлгөөний нам” пэйж хуудаснаас аваарай.







תגובות


bottom of page