
ИХ намын ээлжит бус Иргэний III бага чуулган 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 134 гишүүдийн ирцтэйгээр хуралдсан. Уг хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох тухай хэлэлцэж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “Нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил” нэртэйгээр баталсан. Мөн ИХ намын Үндсэн дүрэмд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолыг баталлаа.
