Бид өнөөдрөөс таван хоногийн дараа буюу 6-р сарын 28нд Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиа зохион байгуулж, төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн төлөөллөө сонгох болно. Энэ удаагийн сонгуульд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, "Сонгуулийн тухай хууль" шинэчлэгдсэнтэй холбоотой олон өөрчлөлт гараад буй.
2024 анх удаа холимог тогтлолцоотойгоор зохион байгуулагдаж байгаа тул хоёр тусдаа САНАЛЫН ХУУДАС бөглөх юм. Иймд Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшигчид сонгуульдаа идэвхитэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийн сацуу 4 жилд нэг удаа ИХ ТӨРӨӨ СОНГОХ ЭРХЭЭ ЭДЛЭЭРЭЙ хэмээн уриаллаа.
1. Эхний саналын хуудасд тухайн тойрогт нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдийн нэрс байна. Нэрсээс өөрийн тойрогт ногдох мандатын ТООГООР нэр дэвшигчдийг сонгож тэмдэглэнэ. Жишээлбэл УИХ-ын 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн мандатын тоо 6 тул 6 хүнийг л сонгоно. Мандатын тооноос илүү эсвэл дутуу санал тэмдэглэвэл тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаарна уу!
2. Хоёр дахь саналын хуудас дээр Улсын хэмжээнд сонгуульд оролцож буй нам, эвслийн нэрс байна. Нам, эвлээс ЗӨВХӨН НЭГ нам эвслийг сонгож саналаа өгөх бөгөөд илүүг тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болохыг анхаарна уу!
Comments