Иргэний хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөрт өвөг дээдсийн сургаал онолоор улс орныг засахуйн онолд суурилсан “Алсын хараа 2050” төлөвлөгөөг дэмжин хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна. Мөрийн хөтөлбөрт тусгасан улс орны салбар бүрийн хөгжлийн нэгдмэл эрх зүйн онолыг хуульчлан баталгаажуулахад “Алтан дээд Гэрэгэ”-нд тээгдэн ирсэн засаглалын онолыг баримтлан ажиллах юм.
Өвөг дээдсийн хүчирхэгжин мандаж байсан өндөр түвшний засаглалын арга онолоосоо алсарч, парламентын сонгуульд өрсөлдөгч намууд, нэр дэвшигчид гүйцэтгэгчийн хэт ахуйн шинжтэй амлалтуудыг сүүлийн 30 гаруй жил иргэддээ өгч ирсэн нь, бодлогын алдаа засаглалын түвшинд алдагдахын учир шалтгаан болсон юм.
Парламентад эмэгтэйчүүдийн орон зайг тэлэх зорилгоор сонгуулийн хуулинд 30%-ын квот зааж, дараагийн их хурлын сонгуулийн нэр дэвшилтэд 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Иргэний хөдөлгөөний нам дээрх зорилтын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 24 эмэгтэй нэр дэвшигчидээ дэвшүүлээд байна. 2024 оны 6-р сарын 15нд
МОНГОЛ ХОТ-МОНГОЛ СОНГОЛТ
МОНГОЛ ХОТ-МОНГОЛ ХАТАД
МОНГОЛ ХАТАД-МОНГОЛ СОЁЛ
МОНГОЛ СОЁЛ-МОНГОЛ ХОТ гэсэн уриатайгаар сонгуулийн суртачилгаагаа эхлүүлэн, иргэд сонгогчидтойгоо уулзлаа.
Comments