top of page

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМААС АРДЫН ИХ ХУРЛЫН БОЛОН АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР, АРДЫН ТАНХИМЫГ ЗАРЛАЛАА.

 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 124 хүнийг дэвшүүлж, 160 мянган гишүүнээр хүрээгээ тэлж үндэсний хэмжээний нам болж, 8 жилийн дараа сонгуульд оролцож байгаа Иргэний хөдөлгөөний нам сонгуулийн ялалтын ард байгуулагдах УИХ, ЗГ-ын бүтцийн талаарх шийдвэрээ гарган танилцуулж байна. Тус намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр энэ удаа байгуулагдах Их Хурлыг АРДЫН ИХ ХУРАЛ гэж оноосон нэрийг өгсөн. АИХ Төрийн нэгдмэл эрх зүйт хөгжлийг хангана.  АИХ-ын үндсэн бүтэц 17 байнгын хороотой байна. 17 байнгын хороодыг танилцуулж байна.


  1. Аюулгүй байдлын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  2. Төрийн байгуулалтын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  3. Хууль цаазын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  4. Олон улсын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  5. Төрийн мөнгөний нөөцийн нэгдмэл эрх зүйлт хөгжлийн байнгын хороо

  6. Хөрөнгө, санхүү, төсвийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  7. Иргэний нийгмийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  8. Байгал, экологийн тэнцвэрт нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  9. Соёл иргүншлийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  10. Хөдөө аж ахуй, эдийн засгийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  11. Хөдөлмөрийн нэгдмэл эрх зүйт хөгжлийг байнгын хороо

  12. Мэдээллийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  13. Шинжлэх ухаан, Гэгээрлийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  14. Боловсрол, эрүүл мэндийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  15. Үндэсний стандарт, мэргэжлийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  16. Даатгалын сангийн нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо

  17. Бүтээн байгуулалтын нэгдмэл эрх зүйт хөгжлийн байнгын хороо.

ИХНамын мөрийн хөтөлбөрт “Нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил” гэж орсон. Үүнийг хангах зорилготой аж. Мөн засаглалын нэгдмэл эрх зүйт хөгжлийг хангах АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР-аа зарлаж байна. Ардын Засгийн Газар нь 2 танхимтай байна. Сайд нарын танхим, Захирагч нарын танхимаас бүрдэнэ. 

Намын улс төрийн шийдвэрээр Намын дарга Ө.Баяраа АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР-ын тэргүүн Ерөнхий сайдаар, намын дэд дарга А.Мөнхбат АРДЫН ИХ ХУРАЛ-ын даргаар ажиллахаар улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан.


Сайд нарын танхим 9 яамтай байна. 

  1. Улсыг батлан хамгаалах цэргийн яам

  2. Улсын төрийн хэргийн харилцааны яам

  3. Улсын их засгийн хууль зүйн яам

  4. Улсын үндэсний соёл, гэгээрлийн яам

  5. Улсын боловсрол, эрүүл мэндийн яам

  6. Улсын нийхмийн хариуцлагын хөдөлмөрийн яам

  7. Улсын үндэсний эдийн засгийн хөгжил, санхүүгийн яам

  8. Улсын үндэсний эдийн засгийн эрчим хүчний яам

  9. Үндэсний эдийн засгийн улс ардын аж ахуйн яам

9 яамны онцлог нь 3 үндсэн нэгдсэн хөгжлийн яам ажиллана. Шадар сайд нар толгойлно. Захирагч нарын танхимыг Тэргүүн шадар сайд толгойлно. Дотор нь бүсийн захирагч нар шадар сайдаар орж ирнэ. Аймаг, дүүргийн засаг дарга нарыг Захирагч гэж нэрлээд, МУ-ын сайдын хэмжээнд танхимын буюу Засгийн газрын гишүүнээр анх удаа тавьж байна. Сайд нарын танхим нь Ерөнхий сайд болон 2 сайд, 15 гишүүнтэй. Захирагч нарын танхим 37 хүний бүрэлдэхүүнтэй, нийт үндсэн танхимын бүрэлдэхүүн 49 хүнтэй ажиллана. 2 танхимын тэргүүнийг намын ЕНБД Б.Бат-Уул, намын Дэд дарга А.Лхагвасүндэв нараар толгойлуулна. 

9 яамны сайд, 37 агентлагын асуудал дээр нам харгалзахгүй тухайн салбарт мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй улсыг АРДЫН ТАНХАМ-ын саналд үндэслэн сонгож томилох юм байна. АРДЫН ТАНХИМ гэх цоо шинэ институцийг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-тай эн тэнцүү иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох эрхийг баталгаажуулах юм байна. АТ бол сайд нарын томилгоо, Захирагч нарын томилгоо, төрийн алба хаагчдыг томилгооны үндсэн сонгон шалгаруулалтыг хийх юм. Ардын танхим нь Үндэсний нэгдмэл эрх зүйт хөгжлийг хангаж ажиллана. Үүнд:

А. Иргэний танхим

Б. Эдийн засаг, бизнесийн танхим

В. Шинжлэх ухааны академи

Г. Үйлдвэрчний танхим

Д. Нутгийн хөгжлийн танхим гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй байна.  

Төрийн бүхий л ажиллагаанд нийтээрээ эвлэн ажиллах бололцоог бүрдүүлж байна. Ингэснээр “улсын нэгдмэл хөгжил” бүрэн хангагдана гэж үзэж байна. 

Иргэний хөдөлгөөний намын бодлого Монгол онол дээр суурилсан. МОНГОЛ СОНГОЛТ уриатай ИХ намын АРДЫН ИХ ХУРАЛ, АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР, АРДЫН ТАНХИМ ирэх 127 жилийн улсын төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүтэц бүрэлдэхүүнээ танилцууллаа. 

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд мэдээлэл хязгаарлагдмал хүрэх учир Иргэний хөдөлгөөний намын УИХ, ЗГ-ын бүтцэд томилогдсон гишүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг хавсралтаар хүргэж байна. Та бүхэн танилцаарай.  Их төрийн минь сүлд өршөөг!


Ө. БАЯРАА

1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний төслийн Удирдлага, Хөгжлийн эдийн засаг,  Төрийн гүн ухаан, онол зүйч, Улс төр судлаач, Соёлын өв тээгч, судлаач. 

“Алтан Ураг” ХХК захирал, “Буган Сүлд” ТББ дарга, “Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ ТУЗ-ын дарга, Иргэний хөдөлгөөний намын даргаар ажиллаж байна. 

А. МӨНХБАТ

1977 онд Өвөрхангай аймаг, Арвайхээр хотод төрсөн. МУИС-МКС Хэрэглээний математикч, Удирдлагын академи-Төрийн удирдлагын магистр. МСДН улс төрийн ажилтан, “Е-Монгол” ХХК гүйцэтгэх захирал, МХХТГ-т хэлтсийн дарга, МХХТГ-т орлогч дарга, МЗХ-ны Ерөнхийлөгч, Дэлхийн залуучуудын ассемблей Дэд ерөнхийлөгч, Иргэний хөдөлгөөний нам Дэд даргаар ажиллаж байна.

А. ЛЛХАГВАСҮНДЭВ 

1975 онд Булган аймаг, Орхон суманд төрсөн. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль Бизнесийн удирдлага. “Ажнай цэгц” ХХК захирал, “Бизнес нэгдлийн дээд зөвлөл” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн, Иргэний хөдөлгөөний намын Дэд даргаар ажиллаж байна. 

Б. БАТ-УУЛ 

1988 онд Хөвсгөл аймаг, Цагаан-Уул суманд төрсөн. Санхүү, бизнесийн удирдлага, бизнесийн удирдлагын бакалавр, мэргэшсэн санхүүгийн шинжээч. “Оюу Толгой” ХХК-д арилжааны ерөнхий зөвлөх, “Рио Тинто Монголия” ХХК-д арилжаа хариуцсан ерөнхий зөвлөх, Үндэсний бизнес консерциум нэгдлийн төслийн удирдагч, “MIRA” ХХК-н үүсгэн байгуулагч, Иргэний хөдөлгөөний намд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 

О. АЛТАНСҮХ

1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Улс төр судлаач, нийгэм судлалын багш, Бизнесийн удирдлагын магистр. Зууны мэдээ сонинд сэтгүүлч, Ховд аймгийн намын хороонд Улс төрийн ажилтан, Нийслэлийн хүүхэд залуучуудын газарт ерөнхий менежер, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд Нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын Тамгын газар референт, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Ус-Эрдэнэ” ХХК гүйцэтгэх захирал, Иргэний нисэхийн ерөнхий газар “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудалд газрын дарга, Монголын залуучуудын холбоонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга. Иргэний хөдөлгөөний намын гишүүн.

Г. ЭНХ-АМГАЛАН

1972 онд Өвөрхангай аймаг, Гучин ус суманд төрсөн. Өвөрхангай аймгийн ЕБДС, МУБИС-ыг Физикч-Багш мэргэжлээр дүүргэсэн. Нийслэлийн 13-р сургуульд багш, 38-р дунд сургууль багш, Монгол үндэсний чиглэлээр судлаач, шинжээч, “Буган Сүлд” ГҮТББ-ыг үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн гишүүн. Иргэний хөдөлгөөний намын УТЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Үндэсний шинжлэх ухааны сонгодог арга зүйд тулгуурлан Монгол үндэстний түүх онол зүй, хэл бичиг зүй, нүүдлийн соёл иргүншил, өв соёл зан заншил, төрт ёс, угсаатан зүй, уур амьсгал газар зүй, он тоолол зурхай зүй зэрэг олон талт чиглэлээр үндэсний судалгаа шинжилгээг сүүлийн 15 жил тасралтгүй явуулж ирсэн.

Б. БАТТУЛГА

1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Нягтлан бодогч, эрхзүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага бакалавр, Төрийн захиргааны менежмент магистр. “Шинжлэх ухаан технологи, хөгжлийн хүрээлэн”-д ажилтан, “Эрчим хүчний зохицуулах газар”-т Үнэ тарифын албанд үнэ тарифын мэргэжилтэн, зардлын шинжээч, “Эрдэс баялаг, эрчим хүчний яам”-ны Бодлого, төлөвлөлтийн газарт эрчим хүчний бодлого, төлөвлөлт, зах зээлийн загвар, санхүү, эдийн засаг, үр ашиг, хэмнэлт хариуцсан мэргэжилтэн, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-ийн Ажлын албанд эрчим хүч, онц чухал дэд бүтэц хариуцсан Ахлах референт, мөн эдийн засаг, банк, санхүү, уул уурхайн асуудлыг давхар хариуцсан ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны “Зохицуулагч”-аар томилогдон тус тус ажиллаж байсан. Төрийн албанд тасралтгүй 25 жил ажилласан туршлагатай.

А. ОГТОРГУЙМАА

1961 онд Улаанбаатар хотод төрсөн. Сэтгүүлч, Доктор профессор. БНМАУ-ын СНЗ-ийн дэргэдэх МРТУХ-ны Радиогийн орос хэлний “Говорит Улан-Батор!” нэвтрүүлгийн редактор, орчуулагч, Новости Монголии сонины сурвалжлагч, Дэлхийн орос хэл дээр гардаг хэвлэлийн холбооны зөвлөлийн гишүүн, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Москва дахь тусгай сурвалжлагч, МҮЭИС-ийн багш, БМИҮЗ-ийн “Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл сэтгүүл зүйн чиглэлийн магадлан итгэмжлэх комиссийн гишүүн. Иргэний хөдөлгөөний намын гишүүн. 

Д. ГАНБААТАР

1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос, Англи хэлний багш, ОУ-ын харилцаа, аюулгүй байдлын судлаач, Ерөнхий цэргийн офицер бакалавр, хэл шинжлэлийн магистр, ОУ-ын аюулгүй байдал, цэрэг иргэний харилцааны магистр. Хугацаат цэргийн алба, БХИС-д орос, англи хэлний багш, Гадаад хэлний тэнхим эрхлэгч, Гадаад хэлний сургалтын төвийн дарга, БХИС Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн, Либери дахь НҮБ-ын ажиллагааны төв штабын офицер, Сьерра Леон дахь МУ-ын цэргийн багийн ахлах холбогч, АНУ-ын Төвийн командлалын дэргэдэх Эвслийн ажиллагааны зохицуулах Төвийн Үндэсний ахлах төлөөлөгч, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, тасгийн дарга, орлогч дарга, Бельгийн Вант Улсын МУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, БХЯ-ГХАГ-ын тасгийн дарга, орлогч дарга, БХ-ын Удирдлагын академийн Аюулггүй байдал, энхийг дэмжих ажиллагааны төвийн дарга, БХЯ-нд гадаад хэлний сургалт зохион байгуулах, хянах, удирдах, салбарын гадаад орнуудын БХЯ, ЗХЖШ, мөн НҮБ-тай ЗГ, яамны түвшинд байгуулах хэлэлцээр, гэрээ харилцан ойлголцох санамж бичгийн төсөл боловсруулах, орчуулах, гадаад орнуудтай хоёр талын хамтын ажиллагааг тогтоох, тогтоосон, харилцааг гүнзгийрүүлэх зэрэг ажлуудыг үр бүтээлтэй хийсэн. 

Г. Мягмардорж

1968 онд Ховд аймаг Ховдод төрсөн. Гадаад хэлтэй хуульч, Бизнесийн удирлага, Бизнесийн удирдахуйн ухааны магистр. ТЕГ-т ажилтан, тасгийн дарга, хэлтсийн орлогч, Хэлтсийн дарга, Газрын дарга, орлогч дарга, ТЗУГазрын дарга, ТЕГ-ын зөвлөх, Монгол улсаас Орост суугаа ЭСЯ Нэгдүгээр нарийн бичгийн дарга, МУ-аас Бельгийн ВАнт Улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, МУ-ын ҮАБЗ-ийн Ажлын албанд референт, Ахлах референт, мэдээлэл дүн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан. 

М. Эрдэнэбаяр

1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5-уулаа амьдардаг. Гурван тамир бүрэн дунд сургууль, МУИС-ГХСС-Хятад хэл, орон судлал, МҮХАҮТ дэргэдэх гадаад худалдааны академи-Гадаад худалдааны менежерээр сурч төгссөн. Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд шинжээч, “И-эй консалтанг” ХХК гүйцэтгэх захирал, “DCF ҮЦК” ХХК Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн,брокер, “Шинэ яармаг хаусинг прожект”-т ТУЗ-ын нарийн бичиг, “Люкс хаус” ХХК Гадаад харилцааны менежер, орчуулагч, “Ю БИ ЭН” ХХК Гүйцэтгэх захирал, “Улаанбаатар групп” ХХК Гадаад худалдааны менежер, Тайпэйн Улаанбаатар дахь худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар Гэрээт ажилтан,орчуулагч, “Петрочайна дачин тамсаг” мэргэжилтэнн Иргэний хөдөлгөөний намын гишүүн. 

Ш. Алтанцэцэг

1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Банк санхүү болон худалдааны менежмент бакалавр, Санхүүгийн менежмент магистр, Банкны маркетинг доктрант, тэргүүлэх аудитор. Санхүүгийн боловсролын HUB зангилаа, ТББ зөвлөх, гүйцэтгэх захирал, Мэдлэг Гүүр ХХК Банк санхүүгийн академи ТББ гүйцэтгэх захирал, BDO international компанийн монгол дахь салбар BDO advisory ХХК хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал, MMSM үүсгэн байгуулагч, захирал, Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо гүйцэтгэх захирал, Төрийн банкинд байгууллагын харилцаа, сургалт хөгжлийн хэлсийн ахлах, захирал, Зоос банк салбарын удирдлага, маркетинг, картын төв, сургалын хөгжлийн төвийн захирал, Голомт банкинд сургалын менежер, ХАА-н банкинд сургалтын менежер, зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. 

Ж. Занаа

1950 онд Төв аймаг, Батсүмбэр суманд төрсөн. Орос хэлний багш, Нийгмийн ухааны магистр, Жендер судлалын магистр. Нийслэлийн 51, 6 дугаар сургуульд Орос хэлний багш, УБДС-д Орос хэлний багш, ОБДС-д Орос хэлний багш, Ардын депутатуудын хурлын депутат, тэргүүлэгч гишүүн,  Канад Монголын хамтарсан “Тэмүүжин Мэнч” Компанид чанарын тасгийн дарга, “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан” ТББ дэд дарга, УЗ-ын гишүүн, “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан” ТББ УЗ-ийн гишүүн, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийг хянах үндэсний төвийн гүйцэтгэх захирал, Иргэдийн Алъяанс төвийн гүйцэтгэх захирал, Иргэний Хөдөлгөөний Намын дэд дарга, Иргэний Хөдөлгөөний Намын УТЗ-ийн гишүүн, Монголын Байт Харвааны Холбооны хяналтын зөвлөлийн дарга, улс төр, иргэний нийгмийн талбарт олон жил тууштай ажилласан.

Д. Чингээлбаатар

1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр. Олон улсын хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагад сайн дурын ажилтан, кампанит ажлын зохицуулагч, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, удирдах зөвлөлийн гишүүн, онд “Эрхэм баглаа” ХХК-д гүйцэтгэх захирал, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төсөлд мэргэжилтэн, Эрчим хүчний “Мегаватт” ХХК-д Бизнесийн хөгжил эрхэлсэн захирал, Зөвлөх үйлчилгээний “Эс Си Жи – Стандарт Консалтинг Групп” ХХК-д Ерөнхий захирал, “Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэн” Ерөнхийлөгч. Төсөл хөгжүүлэлт, төслийн удирдлагын 28 жилийн туршлагатай. Иргэний хөдөлгөөний намын УТЗ-ийн гишүүн.

А. Батсүх

1979 онд Говь-Алтай аймаг, Жаргалант суманд төрсөн. ХӨнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Үйлдвэрлэлийн менежмент, Бизнесий удирдлага. Техникийн ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистр, Үйлдвэрлэлийн мэргшсэн инженер. Эрдэнэт хивс” ХХК инженер, үйлдвэрийн дарга, Эрдэнэт дэхь ШУТИС харъяа Технологийн сургуульд цагаар багш, “ПИН” ОУТББ-д төслийн зөвлөх, “Таван Богд Инсулэйшн” ХХК үйлдвэрий дарга, Үндэсний төлсийн удирдлагын хүрээлэн ТББ төслийн удирдагчаар ажиллаж байна.

Л. Хулан

1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Худалдааны эдийн засагч, магистр. Зах зээл судлалын хүрээлэн худалдаа бизнесийг дэмжих хэлтсийн дарга, монгол улс дахь БНЧУ-ын ЭСЯ-нд Консулын газрын Консул хариуцсан референт, УБ банк эксперт, АНУ ОУ-ын хөгжлийн агентлаг Монгол улс дах АНУ-ын ЭСЯ, Монгол улс дах АНУ-ын Азийн сан, Монголын барилгачдын холбоо зөвлөх, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг төслийн ахлах мэргэжилтэн, Бельгийн Вант Улс  дахь МУ-ын ЭСЯ референт, СЗХ-нд төлөөлөгч, МУ дахь Нидерландын Вант Улсын ЭСЯ референт.МУ дахь Германы хамтын ажиллагааны нйгэмлэг Бүс хариуцсан төлөөлөгч, МУ-д суугаа БЭНУ-ын Өргөмжит консул. 

Д. Улам-Оргих

1966 онд Говь-Алтай аймаг Баян-Уул суманд төрсөн. Онолын физикч, физикийн багш. Физик математикийн ухааны дэд эрдэмтэн, ШУ-ны доктор. 1988 оноос одоог хүртэл МУИС-д багш, сургалтын албаны эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, профессороор ажиллаж байна. 

Б. Амармэнд

1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Сувилахуйн арга зүйч бакалавр, АНУ, Колумбия Юнион Коллежид Бүртгэлийн ажилтан, АНУ, Вашингтон хотын Нэгдсэн Эмнэлэгт Сувилагч, АНУ-д Карлос Росарио Олон Улсын Сургуульд Сувилахуйн сургагч багш, “CОС Медика Монголиа” ХХК-д Сувилагч, Бизнес хөгжлийн менежер, Интернэйшнл Медикал Центр Интермед эмнэлэгт сувилахуйн мэргэжилтэн, сувилахуй эрхэлсэн захирал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд шинжээч, Азийн Хөгжлийн Банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөлд сувилахуйн зөвлөх, Монголын Сувилагчдын Нийгэмлэгт гишүүн, Сувилахуйн манлайлал сургалтын зохион байгуулагч, багшаар ажиллаж байгаа. Иргэний хөдөлгөөний намын гишүүн.

Ш. Алтанбадралт

1967 онд Өмнөговь аймаг, Даланзадгадад төрсөн. Аргономич, Ургамлын физиологийн ШУ-ын доктор. “М-Агро” ХХК технологи хариуцсан захирал, Азийн Хөгжлийн банк, ХАА-ын хөгжлийн ОУ-ын зөвлөх, БСШУЯ, ИСХАОӨЗахиргаа ШУ-ны зөвлөх, Саудын Араб, Абдул Хааны ШУТИС судлаач багш, АНУ, Пьюрдю ИС-д судлаач ажилтан, АНУ, Пьюрдю сургууль докторын судлаач ажилтан, АНУ, Пьюрдю ИС-д магистрын судлаач ажилтан, ХБНГУ, Ханноверийн ИС-д зочин судлаач, ХААИС-д багш, гадаад харилцааны мэргэжилтэн, УГТЭШХ, эрдэм шинжилгээний ажилтан. 

А. Батболд

1974 онд Хөвсгөл, Эрдэнэбулганд төрсөн. Эрх зүйч, хуульч. /магистр/ Отгонтэнгэр ИС-д багш, НҮБХХ-ын мипростарт төсөл, Хөгжлийн алтан сан БСБ орчуулагч, хуульч, захриргааны хэлтсийн менежер, Хас банк үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Тэнгэр санхүүгийн нэгдэл үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Монет капитал ҮЦК гүйцэтгэх захирал, ИАйТи ХХК гүйцэтгэх захирал, Ард даатгал гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Грандлекс Партнерс-ийн хуульч, эрх зүйчээр ажиллаж байна. 

Г. Нацагдорж

1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч /магистр/, Үнэ Стандартын хороо, ЭЗ-ийн яаманд мэргэжилтэн, Хурхын САА-н Санхүү албаны дарга, ХХААЯ-д төслийн ажилтан, “Хэт” ХХК Ерөнхий менежер, Монгол-Сингапурын хамтарсан “АПКО” ХХК-ний захирал, Аэроморь хэт хөнгөн онгоцны Холбооны тэргүүн, Рояал Академид багш, “ЭХБУТ” ХХК-д менежер, Хэнтий аймаг Гурванбаян тосгоны Захирагч, Дархан-Уул аймаг “Найрамдал” төсөлд мэргэжилтэн. Иргэний хөдөлгөөний намын гишүүн.

Д. Энхбат

1964 онд Улаанбаатар хотод төрсөн. Био-физикч, биологич экологич. Биологийн ухааны магистр.Байгал орчныг хамгаалах ТББ-ын зөвлөх, БОЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга, МУИС-ын багш, тэнхимийн эрхлэгч, Ус цаг уурын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Увс аймгийн Байгал орчны газарт мэргэжилтэн, ШУА-ын эрдэм шинжилгээний ажилтан.

Д. Ганбат

1965 онд Улаанбааар хотод төрсөн. Хэвлэх үйлдвэрт ачигч, багамашины бригадад хэвлэгч, Д.Сүхбатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинат машины бригадад зөөгч, Ганвежи ХХК-д Ерөнхий захирал, АБЦЭ групп-д Гүйцэтгэх захирал, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо ТББ-д дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 1996 оноос хойш Монгол улсын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ хомсдолтой байх үед хэрэглэгчдэд тасралтгүй нийлүүлж, 2006 оноос “Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо” байгуулж МУ-ын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсээр ханган ажиллаж ирсэн. 


ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

2024 оны 6 сарын 25











Comments


bottom of page